Өмнөд Хятадын Гуаньдун мужийн Шэнжэнийн гаалиар нэвтэрсэн хүн гадаадаас эргэн ирэхдээ зика вирусын халдвар авсан нь тогтоогдсон талаар тус улсын орон нутгийн эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ.
Өвчтөн 33 настай бөгөөд түүний биеийн байдал хэвийн, хорио цээрийн дэглэмд байгаа гэдгийг аймгийн эрүүл мэндийн комисс тодотгосон юм. Зика вирус нь шумуулаар дамждаг бөгөөд халуурах, тууралт гарах зэргээр илэрч, зарим тохиолдолд үхэлд хүргэл аюултай байдаг. Мөн төрөөгүй хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж саажилт болон Гилан Барын синдром үүсгэдэг аж. Гаалийн ерөнхий газраас хүмүүсийг аялахдаа зика вирусээс өөрсдийгөө хамгаалах, аялагчдыг вирусын шинж тэмдэг илэрсэн даруйд сайн дураараа мэдэгдэхийг санууллаа. Хятад улсад 2016 оноос хойш гаднаас орж ирсэн зика вирусын 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.