Мөнгөн дэвсгэртээ Хятадад хэвлүүлэхийг илүүд үзэх улс орнуудын тоо нэмэгджээ
Дэлхийн орнууд Хятадад улсынхаа мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэхийг илүүд үзэх болсон байна. Үүний шалтгаан гэвэл Хятад дахь хэвлэлийн компаниуд барууны орнуудаас 3 дахин хямд үнэ санал болгодгоос гадна тус улсад хэвлүүлсэн тэмдэгтүүд яг ижил хэмжээний нууцлал болон чанартай байдаг ажээ. Хятад улс бэх, цаас, нууцлалыг тууз зэрэг зүйлийг бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдгийн дээр Хятад дахь IT инженерүүд өндөр зэргийн нууцлалыг хамаагүй бага хөлсөөр хийж өгдөг нь ийнхүү хямд үнэтэй болоход нөлөөлсөн байна.
Үүний жишээ гэвэл 209 онд Филиппин улс Хятадаас 150 сая ширхэг мөнгөн тэмдэгт захиалсан бөгөөд энэ шийдвэрийнхээ ачаар 5 сая ам.доллар хэмнэсэн гэж тус улсын төв банк мэдэгджээ.
Гэхдээ Хятад улс өөрсдийн мөнгөн тэмдэгт юань-аа гадаадын оронд хэвлүүлдэг гэнэ. Үүний шалтгааныг гадаадын оронд хэвлүүлснээр дотоодод байгаа гэмт хэрэгтнүүдэд мэдээллээ алдах эрсдэлийг буруулахтай холбоотой хэмээн Хятадын төв банк тайлбарласан байна.