Дональд Трамп Европын холбоотой худалдааны дайн эхлүүлэхийг хүссэн үү?
АНУ-ын Ерөнхийлөгч ирэх сарын 25-аас эхлэн Европын холбооноос импортолж буй барааны татварыг 15 хувиар нэмэгдүүлэх санал тавьжээ. Дэлхийн худалдааны байгууллага АНУ-Европын холбооны хооронд хийгдэж байгаа худалдааны тэнцэл АНУ-ын талд алдагдалтай байна гэсэн дүгнэлтэд хүрсний дараа Трамп ийм санал тавьсан байна.
Мөн Францын нисэх онгоц үйлдвэрлэгч Эйрбус компани АНУ-ын газар нутаг дээр худалдаа явуулсны дараа татвараас зайлсхийсэн нь илэрсний дараа АНУ тус компанийг олон улсын арбитрын шүүхэд өгөөд байгаа юм. Тус шүүх хурал ирэх оны 1-р сард болох товтой байгаа бөгөөд арбитрын шүүх ямар шийдвэр гаргахаас шалтгаалаад Трамп татвар оноох эсэх нь тодорхой болно гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Хэрвээ Трамп татвар тавих нь тодорхой болох юм бол АНУ ганцхан Хятад бус Европын холбоотой татварын дайн өрнүүлэх юм. АНУ Европын холбооноос ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн импортолдог бөгөөд үүнээс болоод гадаад болоод дотоодын хүнсний үнэ нэмэгдэнэ гэж эмээх хүмүүс ч байгаа аж.