Судлаачид жижиг биетэй төрсөн хөвгүүд үргүй болох магадлал өндөр байдгийг тогтоожээ
Дани улсын шинжлэх ухааны хүрээлэн жижиг биетэй төрсөн хөвгүүд насанд хүрэх үедээ үргүй болох эрсдэлтэй байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна.
Дани улсын судлаачид 1984-1987 оны хооронд төрсөн 5594 эрэгтэй, 5,342 эмэгтэй хүүхдүүдийг 2000-2017 оны эцэс хүртэл ажигласны эцэст энэхүү үр дүнд хүрчээ.
Тэд дунджаас бага жинтэй төрсөн эрчүүд төрөх үеийн жингийн хэвийн хүрээнд төрсөн эрэгтэйчүүдтэй харьцуулахад үргүйдлийн эрсдэл 55 хувиар нэмэгдсэн болохыг тогтоожээ.
Мөн хөгшин эцэг эхээс төрсөн хүүхдүүд болон үргүйдлийн хооронд ямар нэг холбоо олж чадаагүй байна.
Мөн АНУ-ын "Хүний нөхөн үржихүйн сэтгүүл"-д нийтлүүлсэн судалгаагаар 25-30 насны жижиг биетэй төрсөн эрчүүдийн 8.3 хувь нь үргүй болохыг харуулсан байдаг юм.