Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд нэгдэн “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэг хийв. Арга хэмжээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар нээж, үг хэллээ.
“Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэгт оролцогчид “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр сангийн яамны бодлого, чиглэл”, “Хөрөнгийн зах зээлийг дэмжих татварыг орчинг бий болгох нь, “Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт болон чанарыг сайжруулах нь”, “Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нь”, “Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах нь” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, санал солилцов.