Ашгийн бус "New Story" компани аварга хэмжээтэй 3D принтерийн тусламжтайгаар өнгөрсөн долоо хоногт Мексикийн ядуу, хөдөөгийн хэсэгт хоёр байшин барьж өгсөн байна. "New Story" компани 2020 оны эцэс гэхэд 50 байшин барих зорилт тавьжээ.
Эдгээр айлууд Мексикийн Табаско мужид үерт элбэг автдаг, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг юм. Газар хөдлөлтөд тэсвэртэй, хүчтэй аадар борооны үеэр хуурай байлгах ямар нэгэн зүйлийг бүтээх нь хамгийн чухал зүйл байв. "Эдгээр гэр бүлүүд хамгийн эмзэг, хамгийн бага орлоготой юм. Тэд өдөрт дунджаар 3 ам.доллараар амьдардаг" гэж олон ашгийн бус "New Story" -ийн гүйцэтгэх захирал Бретт Хаглер хэлэв.
Энэ компани нь 2014 онд байгуулагдсанаасаа хойш Өмнөд Америк, Мексикт 2,700 гаруй байшин барьсан бөгөөд энэ удаад тэд 3D принтерээр байшин барих анхны төслийг эхлүүлсэн нь энэ аж.
Дээрх 3D принтерийг "ICON" хэмээх технологийн компани бүтээжээ. Өмнө нь дээрх 2 компани олон төслүүд дээр хамтарч байсан юм байна.