Хадлангийн өвс боогч төхөөрөмжид хавчуулагдан, амь насаа алджээ
Төв аймгийн Заамар суманд хадлан дээрээ өвс боож байсан иргэн осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Цээл сумын харьяат иргэн 35 настай эрэгтэй З хадлан дээр өвс боож байгаад трактор автомашины өвс боогч төхөөрөмжид хавчуулагдаж, хүнд гэмтэн нас барсан байжээ. Хэргийн газрын шалгалтаар талийгаачийн хувцас төхөөрөмжид орооцолдсоны улмаас уг осол гаргасан гэх ба хөл гар нь таслагдсан байдалтай нас барсан ажээ.
Энэхүү хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба иргэд техник тоног төхөөрөмжтэй харьцахдаа гарч болох эрсдэлээс сэргийлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг санууллаа.