Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Ханбогд сум, Цагаан хадны ойролцоо тээврийн жолооч амь насаа алдсан тухай дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын мөрөөр цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт шалгалт явуулсан байна.
Талийгаач нь Улаанбаатар хотын харьяат, 45 настай эрэгтэй Х болохыг тогтоосон бөгөөд тэрбээр согтуурсан үедээ өөрийн унаж явсан том оврын Норд-Бенз загварын автомашины кабинаас унаж, харамсалтайгаар амь насаа алджээ. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт шалгаж байгаа ба талийгаачийн үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор шинжээчид ажиллаж эхэлжээ.