Хөхүүрийн айраг исгэх соёл ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгджээ
ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах хуралдаан Колумбын Нийслэл Богота хотод болж байгаа бөгөөд тус хуралдааны үеэр 9 өвийг бүртгэх захирамж гарсан байна. Үүний дагуу монголчуудын хөхүүрийн айраг хийх аргачлал ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор багтжээ.
ЮНЕСКО-гийн албан мэдээнд айраг эсгэх уламжлалыг "гүүний сүүг үхрийн арьсаар хийсэн сав буюу "хөхүүр"-т хийн эсгэх уламжлалт арга" гэж нэрлэжээ. Тус мэдээнд мөн "айраг бол монгол хүмүүсийн баяр ёслолыг чимдэг гол ундаа төдийгүй өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг цагаан идээний нэг гол төрөл зүйл." гэж дурдсан байна.