Арменчуудыг үй олноор устгасан нь түүхэн үнэн болохыг Америкийн сенат хүлээн зөвшөөрчээ
Пүрэв гаригт АНУ-ын сенатын гишүүд санал нэгтэйгээр тогтоол гаргаснаар зуун жилийн өмнө туркууд арменчуудыг үй олноор хөнөөсөн болохыг хүлээн зөвшөөрсөн тогтоол баталжээ. Энэхүү тогтоол нь Анкара, Вашингтоны харилцааг улам хурцатгаж болзошгүй юм.
1915 онд тухайн үеийн Османы эзэнт гүрний арми нийт 1.5 сая арменчуудыг зохион байгуулалттайгаар үй олноор нь хөнөөсөн юм. Тухайн үеийн Османы удирдагч нар харьяалалд нь байдаг арменчуудыг бослого гаргана хэмээн эмээснээс ингэж олноор нь устгах арга сэдсэн байна. 20-р зууны үед дэлхийн орнууд Туркын энэ үйлдлийг үй олноор нь хөнөөсөн биш харин бослого дарсан хэрэг хэмээн үздэг байсан аж. Харин сүүлийн жилүүдэд томоохон орнууд арменчуудыг үнэхээр үй олноор нь хөнөөсөн болохыг хүлээн зөвшөөрөх болсон байна.
Анх энэхүү тогтоолыг Ардчилсан нам 10-р сард санал болгож байсан юм. Ерөнхийлөгч Дональд Трампын нам болох Бүгд найрамдахчууд тус тогтоолд хэд хэдэн удаа хориг тавьж байсан аж. Харин Туркын Ерөнхийлөгч Эрдоган АНУ-ыг хүчтэй шүүмжилснээс болоод Бүгд найрамдах намынхан бодлоо өөрчилсөн байна.