Их Британийн сонгуульд Консерватив нам ялалт байгуулж, Брексит цаашид үргэлжлэх нь тодорхой боллоо
Их Британийн парламентын сонгууль өнөөдөр болж өнгөрлөө.
Энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд Борис Жонсоны удирдсан Консерватив нам ялалт байгуулж, олонх болж чаджээ. Үүний үр дүнд Брексит үргэлжилж, Их Британи Европын холбооноос гарах нь тодорхой боллоо.
ВВС-ийн мэдээлж байгаагаар Консерватив нам парламентын 650 суудлын 364-ыг авахаар болсон бөгөөд Хөдөлмөрийн нам 233 суудал, Либерал нам 11 суудал авсан байна.
Сонгуулийн үр дүнг зарласны дараа фунт стерлингийн ханш 2 хувиар нэмэгдсэн байна.
Консерватив нам Брекситийг хамгийн хүчтэй дэмждэг нам бөгөөд Хөдөлмөрийн нам өмнө нь олонх байсан учраас Европын холбооноос гарах асуудалд хүндрэл учруулсаар байсан юм. Харин одоо Ерөнхий сайд Борис Жонсон 2020 онд багтааж Брекситийг дуусгах боломжтой болж байгаа юм.