"Youtube" арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйсээр ялгаварласан контентуудыг хориглож эхэлж байна
"Google" компанийн эзэмшдэг "YouTube" сайт арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа зэргийг доромжилсон контендууыг хориглосон дүрэм гаргажээ.
Тус сайтад удаа дараа хэрэглэгч нар нь гомдол мэдүүлсний үндсэн дээр удирдлагууд нь ийм шийдвэр гаргахаар болжээ. Өнгөрсөн 5-р сард ижил хүйстэн сэтгүүлч Карлос Маза өөрийг нь консерватив үзэлтэй хөтлөгч Стивен Кроудер хэд хэдэн удаа доромжилсон хэмээн мэдэгдсэн энэ бүхний эхлэл болжээ. Карлос Мазагийн хэлж байгаагаар Стивен Кроудер хэд хэдэн удаа түүний бэлгийн чиг хандлагыг доромжилсон бөгөөд нэг бус удаа занал хийлж байжээ.
Мазагийн түүхийг сонссон олон хүн "YouTube"-ийн компанийг Кроудерын эсрэг арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн юм. Эхэндээ "YouTube" Стивен Кроудерт анхааруулга өгсөн боловч хүмүүс илүү том арга хэмжээ авахыг шаардсан байна. Эцэст нь Стивен Кроудерын "YouTube" суваг бүхэлд нь хаах сануулга өгсөн бөгөөд ахиж ийм зүйл болохоос сэргийлэхийн тулд дээрх дүрэм батлагдсан байна. "YouTube"-ийн гүйцэтгэх захирал Сюзан Войчички өнгөрсөн зургадугаар сард болсон технологийн бага хурлын үеэр ЛГБТ хүмүүсээс уучлалт гуйсан бөгөөд ирээдүйд илүү дорвитой арга хэмжээ авахаа амлаж байсан юм.