Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хятад улсад энэ сарын 24-25-ны хооронд хийх айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд болон Хятад улсын төрийн нарийн бичгийн дарга нартай гурван талт дээд хэмжээний уулзалт хийх болсныг "Reuters" агентлаг мэдээлжээ.
Бээжин дэх эрх баригч нар тус 3 улсын удирдагч нарын уулзалтыг Сичуан муж дахь өндөр хамгаалалттай ордонд 12-р сарын 24-нд хийхээр болсон аж. Дээд хэмжээний уулзалт хийх саналыг Мүн Жэ Ин анх дэвшүүлсэн бөгөөд тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр хамтын ажиллагаа эхлүүлэхийг зорьж байгаа юм.
Өнгөрсөн ням гаригт Хойд Солонгос улс дахин нэг цөмийн пуужингийн туршилт хийсэн бөгөөд үүнээс болж Өмнөд Солонгосын эрх баригч нар хөрш орнуудтай хамтын хэлэлцээрээ өргөжүүлэхийг яаравчлах болжээ. Мөн сүүлийн үед Япон болон Өмнөд Солонгосын харьцаа хурцдаж худалдааны дайн эхлүүлээд байгаа учраас тус 2 орны эдийн засаг багагүй хохирол амссан байна. Энэ үүднээс Мүн Жэ Ин Японы Ерөнхий сайдтай гурван талт уулзалтаас гадна ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.