Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил шилдэг 10-ын тоонд багтжээ
“Дэлхийн мисс” 2019 оны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил шилдэг 10-ын тоонд багтжээ.
Тодруулбал, тэрбээр Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон элэгний өвчлөлийг бууруулах, эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор “Эрүүл Монгол- Эрүүл дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлэхдээ элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны зардлыг хандивын аян өрнүүлсэн юм. Мөн элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд 486 хүнийг хамруулж, тус вирусээр халдварласан тохиолдолд лаатгалын системд хамрагдах боломж бий болгох чиглэлээр үе шаттай ажил хийсэн байна. Түүний хэрэгжүүлсэн эдгээр ажлыг ийн үнэлсэн аж. Монголын миссийн хүмүүнлэгийн ажил шилдэгээр тодорсон анхны тохиолдол юм.
Түүнчлэн М.Цэвэлмаагийн авьяас үзүүлбэрээрээ шилдэг 20 оролцогчийн тоонд багтсан билээ.