Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ
Гараа угааж хэвших нь хэчнээн чухал талаар хүүхдүүдэд ойлгуулна гэдэг амаргүй ажил. Зарим тохиолдолд томчууд ч “за яах вэ” гээд гарын ариун цэврийг мартах нь бий.
АНУ-ын Теннесси мужийн сургуулийн багш Кортни Ли Симпсон гарын ариун цэвэр сахих нь ямар чухал гэдгийг сурагчиддаа мартагдахааргүй сайн зааж өгчээ. Тэрээр энэ тухайгаа цахимд нийтэлсэн нь 315 мянган шэйр авсан байна.
Кортни Ли Симпсон багш бактерийн талаар хүүхдүүддээ зааж энэ нь хэрхэн хурдан тархдаг тухай хичээл орсон байна. Ингэхдээ тэр гурван зүсэм талх бэлджээ.
Эхний зүсэм талхыг нэг удаагийн бээлий өмсөн барьж уутанд хийжээ. Хоёр дахь зүсмийг гараа угаасныхаа дараа барьж уутанд хийсэн байна. Харин гурав дахь зүсмийг ангийн хүүхэд бүрт дамжуулан бариулсны дараа уудалжээ. Хэсэг хугацааны дараа бохир гараар барьсан талх хөгцөрч, ногоорч эхэлсэн байна.
Өөрсдийн гараар барьж туршилтад оролцсон сурагчид энэ цагаас хойш гараа тогтмол угааж байна хэмээн багшдаа амлажээ.
Энэхүү бяцхан туршилт нь хүүхдүүдэд төдийгүй насанд хүрсэн хүмүүст хүртэл гар угаах дадлын хэчнээн чухлыг ойлгуулж чадсан байна.
DMNN