Шинэ Зеланд улс галт уулын дэлбэрэлтэд өртсөн иргэдэд зориулж Америкаас хүний арьс импортлоно
Шинэ Зеланд улс өнгөрсөн даваа гаригийн галт уул дэлбэрэлтэд өртөж 95 хувь хүртэлх түлэгдэлт авсан өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор Америкаас 1.2 сая куб см хэмжээтэй хүний арьс захиалжээ.
Шинэ Зеландын хойд хэсэгт орших Уайт арал дээр галт уул гэнэт дэлбэрснээс хойш мэс засалчид орон даяар түлэгдсэн 29 өвчтөнийг эмчлэхийн тулд тасралтгүй 24 цаг орчим ажиллаж байна.
Зарим өвчтөнүүд биеийнхээ 95 хүртэлх хувьд түлэгдэлт авсан бол бол ихэнх нь 40-50 хувийн түлэгдэлттэй байгаа юм . Мөн нийт 22 өвчтөн уушиндаа хүртэл түлэгдэлт авсан ч амьсгалын төхөөрөмжийн тусламжтай амьд үлдсэн байна.
"Нэгэн зэрэг урьд өмнө нь ийм олон түлэгдэлтэд орж байгаагүй. Мөн ихэнх нь галт уулын үнсээр амьсгалсан учраас уушги нь түлэгдсэн байна. Үүнээс болоод мэс засалчид ердийнхөөс хэд дахин хурдан ажиллах шаардлагатай болсон. " гэж "Middlemore" эмнэлгийн клиникийн захирал доктор Питер Уотсон хэллээ.
Дэлбэрэлт болсны дараа зургаан хүн нас барсан нь батлагдсан бол Британийн хоёр эмэгтэй эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа 30 хүний дунд байна.
Галт уулын ивэхтэй байдал улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд үүнээс болоод аврагчид аюулгүйгээр буцаж ирэх боломжгүй болоод байгаа юм.