Дональд Трампын хүү Монголд аргаль агнасныг барууны хэвлэлүүд шүүмжилж байна
Энэ оны 8-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Бага Дональд Трамп Монгол улсын Баянхонгор аймгаар аялсан билээ.
Түүнийг АНУ болон Монголын тусгай хүчний хүмүүс дагалдаж явсан бөгөөд тэрбээр тусгай зөвшөөрлийн дагуу нэн ховордсонд тооцогдох аргаль хонь агнасан тухай "ProPublica" агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр анд хийснийхээ дараа Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай ганцаарчилж уулзсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү гэдэг үүднээс тусгай зөвшөөрөл авах хүсэлт тавьсан аж.
"Бага Дональд Трамп аргалийг лазерын тусгалтай ангийн буугаар буудаж хөнөөсөн. Нутгийн иргэд тэрхүү аргалийг янзлах гэтэл Трамп тэднийг болиулж, тугалган цаасан ороон арьс эврийг нь гэмтээхгүйгээр тээвэрлэхийг тушаасан юм." гэж Бага Дональд Трампад хөтөч хийж өгсөн хүмүүсийн нэг ярьжээ.
АНУ-д спортын журмаар ан хийх зөвшөөрөл олгох нь өнөөг хүртэл маргаантай сэдэв байсан хэвээр байгаа юм. Ерөнхийлөгч Трамп өөрөө энэхүү спортын журмаар ан хийхийн эсрэг үзэлтэй нэгэн билээ. Харин түүнийг 2 том хүү ан хийх хоббитой аж.