Өмнөд Африк дэлхийн хамгийн урт ажлын цагтай орноор тодорчээ
Оксфордын их сургуулиас явуулсан судалгаагаар Өмнөд Африк ажлын хамгийн их цагтай орноор тодорчээ. Тус улсад улсын ажилчид жилд дунджаар 2029 ажилладаг юм байна. Түүний араас Хятад /жилийн дундаж 2179/, Энэтхэг /жилийн дундаж 2117 цаг/, Өмнөд Солонгос /жилийн дундаж 2063 цаг/ зэрэг орнууд жагссан байна.
Ингээд та бүхэнд жагсаалтын эхний 13 байранд орсон орнуудаас хүргэе
Тус жагсаалтыг 5 жил тутамд гаргадаг бөгөөд нийт 200 гаруй орноос судалгаа авсны үндсэн дээр боловсруулдаг аж. Өмнөд Африк улсад сүүлийн жилүүдэд боловсон хүчин дутагдаж байгаагийн дээр орон тариалангийн салбарт ажиллах хүмүүсийн тоо буурч байгаа учраас компаниуд бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд ажлын цагийг уртасгах арга хэмжээ авч байгаа юм. Үүнээс болоод сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөд Африк иргэдийн ажлын цаг бараг 2 дахин нэмэгдсэн байна. Харин манай улс ажлын цагаараа 200 орноос 67-д жагсаж байгаа юм.