Энэ сарын 11 буюу өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн байшингийн дээвэр шатаж байгаа дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:37 цагт очиж, 10 минут ажиллаж галыг унтраасан байна. Гал гарах үеэр байшинд 10 настай охин долоон настай эрэгтэй дүүгийн хамт байсан бөгөөд аврагчид хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.