Өнгөрсөн сард Хонконгийн эрх баригчид жагсагчдыг нүүрээ халхалсан баг зүүхийг хориглосон байсан ч энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчиж байгааг Хонконгийн Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Ингэснээр Хонконгийн тэмцэгчид жагсаалын үеэр баг зүүх эрхтэй болж байгаа юм.
Ардчиллын төлөө тэмцэгчид болох 25 хүн 1922 онд Британийн колоничлолын үед боловсруулсан хуулийн төслийн судалсны үндсэн дээр тус шийдвэр нь үндсэн хуультай зөрчилдөж байгааг Дээд шүүхэд мэдүүлсэн байна. Дээрх хуульд олон нийтийн газар хүмүүс хэтэрхий ил задгай биш бол хүссэн зүйлээ өмсөх эрхтэй болохыг заасан байжээ.
Тиймээс эрх баригчдын баг зүүхийг хориглосон шийдвэр нь Хонконгийн үндсэн хуулийг зөрчсөн хэрэг болохыг Дээд шүүх олон нийтэд сануулсан аж.