Афганистан дахь Америкийн хамгийн том цэргийн баазад амиа золиослогч этгээд халджээ
Афганистан дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз болох Баграмын баазын гадна эмнэлгийн байгууламжид амиа золиослогч этгээд халдаж хүчтэй дэлбэрэлт болжээ. Ойр орчмын олон барилга байгууламжид тус дэлбэрэлт нөлөөлсөн боловч азаар хүний амь хохироогүй байна.
Энэхүү халдлага Кабулаас хойд зүгт, Баграмын ойролцоо шинээр баригдаж буй эмнэлгийн барилгад боллоо гэж Афганистан дахь НАТО-гийн төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурджээ.
Мөн АНУ болон Афганистан эвслийн газрын цэргүүд хохирол амсаагүй байна. Гэхдээ орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон энгийн иргэдийн дунд амиа алдсан, гэмтэл авсан хүмүүс байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Дэлбэрэлтийн цар хүрээг харгалзан олон тооны хүн бэртсэн байх магадлалтай гэж Парван мужийн хойд хэсгийн цагдаагийн командлагч, генерал Махфоуз Вализада гэж мэдэгджээ. Зарим эх сурвалж мөн нэг биш хоёр дэлбэрэлт болсон гэж мэдээлж байгаа юм.