Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ-ын Багануур орон нутгийн хөтөлбөр, Улаан Загалмайн хороотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Өсвөрийн аврагч сурагчид “Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, обьектын болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах арга ухаанд суралцан “Сургагч сурагч”-аар бэлтгэгдлээ.
“Сургагч сурагч”-аар бэлтгэгдсэн өсвөрийн аврагчид аймгийн ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд, багачуудад сурч мэдсэн мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулах юм гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.