Төрийн нууц мэдээллийг гаднын тагнуулчдад дамжуулах гэж байсан иргэн хорих ялаар шийтгүүллээ
Төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл цуглуулж, гадаадын тагнуулын албадад өгөхөөр зэхэж байсан Монгол Улсын иргэн А-гийн үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, тагнуулын ажилтнууд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар иргэн А-гийн үйлдлийг илчилсэн бөгөөд гаднын тагнуулын байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байгааг баримтаар нотолсон аж.
Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн А.Адъяад холбогдох хэргийг энэ сарын 5-нд хэлэлцсэ бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорих ялийг нээлттэй хорих ангид эдлэх шийтгэл оноожээ.