Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Гэр бүлийн уулзалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Уулзалтад алба хаагчдын гэр бүлийнхэн оролцож, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ үеэр “Жендерийн тухай ойлголт”, “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх талаар” сургалтууд болон “Хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.
Жендэрийн Үндэсний хорооноос Архангай аймагт “Ажил, ар-гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллага”-ын соёлыг төлөвшүүлсэн байгууллагын үйл ажиллагаа”-г үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр баталсан. Дээрх соёлыг түгээн дэлгэрүүлэх байгууллагаар аймгийн Онцгой байдлын газар сонгогдон ажиллаж байгаа юм гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.