Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ
НҮБ-ын олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүх Гамби улсын гаргасан 46 хуудас бүхий гомдлын дагуу Мьянмар улсын Засгийн газар Рохинжа исламчуудын эсрэг үй олноор хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзсэн билээ. Ирэх сард Мьянмарын Засгийн газрын төлөөлөгчид Нидерландыг зорьж шүүх хуралд оролцоно. Төлөөлөгчдийн багийг иргэний эрхийг хамгаалагч хатагтай Аун Сан Су Чи тэргүүлэх юм байна.
Тэрээр нэгэн цагт Мьянмар улсад ардчиллыг дэмжин, иргэний эрхийг хамгаалж, гэрийн хорионд олон жилийг өнгөрөөн, Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан дэлхийд танигдсан эмэгтэй билээ. Тус улсын үндэсний цөөнх гэгддэг Рохинжа исламчуудын эсрэг эрх баригчид зэвсэг барьсанд Аун Сан Су Чи ам нээлгүй үлдсэнд олон улсын ажиглагчид шүүмжтэй хандаж байсан юм.
Баруун Африкийн жижиг улс Гамбийн эрх баригчдын олон улсын шүүхэд гаргасан гомдлоор Мьянмарын Засгийн газар исламын шашинтай иргэдийг үгүй хийхийн тулд тэдний эсрэг геноцидын гэмт хэрэг, хүчирхийлэл, овог аймгийг мөхөөх үйлдлүүдийг зохион байгуулсан гэжээ. 2016 онд буддын шашин давамгайлсан Мьянмарын арми исламын шашинтай рохинжачуудын эсрэг гал нээснээс хойш 740,000 хүн хөрш Бангладеш улс руу оргон зугтсан байна.
Гаагийн олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд эхний хурал 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд болох юм.
1991 онд улсынхаа сөрөг хүчнийг төлөөлж, гэрийн хорионд байхдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам 2015 оны сонгуулиар түүхэн ялалт байгуулж сөрөг хүчин бус эрх баригч нам болсон билээ.