Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн Пүрэв гаригт "Хойд Солонгостой хийж буй цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэлэлцээр нь "чухал уулзвар" дээр байгаа бөгөөд Хятад улс Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад "эерэг үүрэг" гүйцэтгэхийг уриалав.
Мун Жэ Ин Сөүл хот дахь ерөнхийлөгчийн Цэнхэр ордонд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-той уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг гаргажээ. Ван 4 жилийн дараа анх удаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм. айлчлалаа хийв.
Ван Бээжин, Сөүлийн хооронд "стратегийн холбоо" байгуулахыг уриалж, Бээжинтэй худалдааны дайн түгжигдсэн Трампын засаг захиргаа, олон улсын дэг журмыг "хэт нэг талын", "дарангуйлсан улс төрд" автуулж байна гэж мэдэгдэв.
Ван уулзалтын үеэр "Хятад, Өмнөд Солонгос хоёр хөршийн хувьд олон талт үзэл, чөлөөт худалдааны талаар хамтарч ажиллахын тулд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй." гэж мэдэгджээ.
Лхагва гаригт Ван Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кён-ватай уулзаж, Хойд Солонгостой холбоотой асуудлууд болон энэ сарын сүүлээр Хятад улсад болох Сөүл, Бээжин, Токиогийн хоорондох гурван талт дээд хэмжээний уулзалтын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тэд мөн дээд төвшний солилцоог хөнгөвчлөх, ирэх онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Өмнөд Солонгост хийх айлчлал зохион байгуулах талаар ярилцав гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Ван И-гийн айлчлал Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт байрлах АНУ-ын Өндөр бүсийн хамгаалалтын систем буюу THAAD системээс үүдэлтэй олон жилийн турш үргэлжилсэн хурцадмал байдалтай холбоотой юм. Мөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохыг хичээж буй АНУ тэргүүтэй орнууд Өмнөд Солонгосоос зайгаа татаж байгаа энэ үед Хятад улс тус оронтой холбоогоо бэхжүүлэхийг оролдож байна гэж үзэх хүмүүс олон байгаа аж.