Өнөөдөр өглөөний арилжаагаар дэлхийн газрын тосны үнэ буурсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон уг хэлэлцээрт нэгдсэн улсууд өнгөрсөн долоо хоногт Вен хотод болсон уулзалтаараа ирэх оны нэгдүгээр улиралд газрын тосны олборлолтыг өдөрт таван зуун мянган баррель болгон нэмж бууруулахаар тохиролцсон билээ.
Хятад, Америкийн худалдааны дайнаас болж Хятадын экспорт дөрвөн сарын турш унасан нь газрын тосны үнэ буурах хамгийн том шалтгаан болжээ. Өнгөрсөн долоо хоногт гурав гаруй хувиар нэмэгдсэн газрын тосны үнэ 0.3 хувиар буурч баррель нь 64.18 долларт хүрсэн байна.
Хятадын экспорт өнгөрсөн сард 1.1 хувиар буурсан ба энэ нь Америкийн импортын татвар, олон улсын эдийн засгийн уналтаас болсон гэж судлаачид үзжээ.
Мөн газрын тос үйлдвэрлэгч орнууд нийлүүлэлтээ өдрийн 1.2 сая баррелиас 1.7 сая баррель болгон нэмэгдүүлэхээр болсон юм.