БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Шин Хайминийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд эрхэм Элчин сайдыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсад өөрийн бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхэд идэвх зүтгэл гаргаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байсанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан талархал илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр барилгын салбарын чиглэлээр томоохон алхмуудыг эхлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байсныг онцлон тэмдэглээд дараах мега төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Үүнд:
1. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах замаар иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн санхүүжилтийн асуудлыг эрчимжүүлэх;
2.БНХАУ-ын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “1008 айлын орон сууцны хороолол төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
3.Монгол Улсын Засгийн газар 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн хангамжийн сайжруулах төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “МОНҮРТ-ийн ойр орчим дэд бүтцийг хөгжүүлэх, VII, XIV хорооллын төсөл”-ийн хэрэгжилтийгэнэ онд багтаан дуусгах;