Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг эсэргүүцэж автомашин эзэмшигчид өчигдөр /2019.12.09/ жагсаал зохион байгуулсан.
Жагсагчид таван өдрийн турш эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах тухай мэдэгдээд байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласаны хураамжыг нэмэх асуудлыг эргэж харахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосны дагуу жагсаалыг хоёр хоног завсарлуулахаар болжээ.
Энэ тухай жагсагч Б.Цэгмэд "НДШ, Автозамын татвар 5 дахин нэмэгдсэнийг, шатахууны үнэ чанарын асуудлыг эргэж харахаар болсон тул хоёр хоног жагсаалаа түр зогсоож байна. Хоёр хоног ямар нэг ахиц гарахгүй бол дахиж жагсана" гэлээ.