Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!
Охин хүүхэд 1.5 - 2.5, хөвгүүд 2.2 - 3.0 настайдаа бие засахаа үг үйлдлээрээ илэрхийлж чаддаг болно. Үүнээс өмнө бие засах хэрэгцээгээ уйлж илэрхийлнэ.
3 наснаас дээш өдрийн цагаар ямар ч асуудалгүй бие засаж хэвшсэн байх ёстой. Заримдаа харин шөнө орондоо шээх тохиолдол байж болно.
Хөвгүүдийг анхнаас нь шээх байсан ч хөтөвчинд суулгаж сургаарай. Босоогоор шээх нь яваандаа түрүү булчирхайн үрэвсэл бий болгох магадлал бий гэдэг. Хөтөвчинд суулгаж сургах арга орчин болон хүүхдээс хамаараад олон янз бий тул та бүхэн өөрсдөө үргэлжлүүлэн судлаарай.
Хүүхдийг шээх баах гэж байгаагаа үйл хөдлөл, үг хэлээрээ ойлгуулах аргыг эцэг эх зааж сургах ёстой.
Хүүхэд бие засах үед ЯАРУУЛАХ, ТӨВӨГШӨӨХ, СЭЖИГЛЭХ гэх мэт сөрөг хандлага үзүүлж болохгүйг САЙТАР АНХААРААРАЙ. Энэ хүүхдийн СЭТГЭЛ ЗҮЙ хийгээд бие засах зуршилд маш сөрөг нөлөөтэй төдийгүй насан туршид дагадаг шүү. Сэтгэл зүйд нь нөлөөлөөд ирэхээр хэд хоногоор баахгүй унгамаар үедээ биеэ барих гэх мэт өөрийн эрүүл мэндэд халтай зуршилтай болчихдог. Тиймээс хүүхдийг бие засах үед нь "муухай үнэртэй, ай баба" гэхээс илүүтэй "дахиад жоохон дүлчих, өнөөдөр их сайн иджээ" гэх мэт эерэг үгсээр дэмжиж байгаарай.
Охин хүүхэд бие зассан дараа 00 цаасаа урдаас хойш хэрэглэх ёстойг сануулах.
Бие зассан дараа заавал гараа угааж байх хэрэгтэйг зөвлөх.
Хүүхэд бие засахдаа дотуур хувцасаа өөрөө тайлж, татаж сурах нь их чухал шүү.
6 настнууд шинэ орчин, шинэ багш, хариуцлага, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх дадалд бүрэн бэлтгэгдээгүй, суралцаагүй үед өмдөндөө шээх улмаар хичээлдээ явах дургүй байх хандлага ажиглагдаж болно. Энэ үед хүүхдийн зөвлөх, сэтгэл зүйч, мэргэжлийн багш нарт хандан зөвлөгөө аваарай.
Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч Г. Төмөрзаяа