Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

Ерэн оны залуучууд бид өөрсөндөө эрх мэдэл эд хөрөнгө хүсээгүй юм шүү. Ердөө л дэлхий даяар өрнөж буй шинэчлэл, ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг Монгол орондоо хэрэгжүүлэхийг хүсэж байсан. Тэр утгаараа Горбачёвын хүүхдүүд байлаа. Социализм буруу замаар явсан гэж Горбачёв зарлаад үүнийг засна гэж тунхагласан. Бидний тэмцэл социализмыг сайжруулан, жинхэнэ утга руу нь оруулахын төлөө байсан. Улс орныг удирддаг Улс төрийн товчооны хөгшчүүл тусгай хангамжинд амьдарч ард түмнийг ядууруулан мөлжиж байна гэж ойлгож байсан. Тэднийг өөрчлөн шинэ залуу жинхэнэ коммунистуудад эрх мэдлийг шилжүүлбэл бүх юм зөв тийш эргэнэ гэж горьдож байлаа. Тиймээс ч Ленин багшийн нас барсан өдрийг дурсан нийтээрээ өвлийн хүйтэнд малгайгаа аван хүндэтгэл үзүүлж байв шүү. Бид социализмын төлөө байлаа. Тиймээс улс орныг удирдан хөтөлж буй одоогийн Улс төрийн товчоог огцруулж оронд нь шинэ залуу жинхэнэ коммунистуудыг гаргаж ирэн МАХН-ынхаа удирдлагын дор улс орноо жинхэнэ ёсоор удирдан социализмыг жинхэнээр нь байгуулахыг шаардан өлсгөлөн зарлаж байв.

Гучаад оны үед дэндүү олон хүн алсан, дал наяад оны үед зогсонги байдалд орсон гэж Горбачёв заралсан. Зөвлөлтийн бүх юмыг хуулбарлаж байсан манайд асуудал бүр ч хүнд байсныг бид ойлгосон. Зөвлөлт холбоот улсын нийт хүн амын нэг хувь нь социализмд таарахгүй байна гэж буудуулсан бол монгол эрчүүдийн 20 хувь нь алуулсныг бид тэгэхэд мэдсэн. Бидний амьдралын төвшинг шуудхан гурав дахин нэмэгдүүлнэ гэж сурталчилж байсан Эрдэнэт үйлдвэр Монголыг маань дааж давагдашгүй өрөнд оруулсныг бид анх удаа сонссон. Монгол хонь хил давахдаа зургаан рублиэр үнэлэгдэж гараад хүүхдийн тоглоомын эрзээнэн хонь болж эргэж орж ирдэгийг бид мэдсэн. Монголд суурьшсан 100 мянган зөвлөлт цэрэг монгол хүүхнүүдийг тэмбүүтэй гэж сонссон учир сургуулийн охид хүчинддэг, тэрийг нь КГБ орос дэлгүүрийн пороомсогоор аргалж өнгөрөөдгийг бид дуулж мэдсэн. Чухам иймээс бидний шүүмжлэлийн бай Зөвлөлтийн колончлолын эсрэг эргэн үндэсний үзэл рүү хэлбийсэн юм. Огт социалист коммунист замаар замнаагүй мөртөө биднээс хавьгүй дор байсан орнууд хамаагүй түрүүлээд давхичихсныг гэнэт мэдлээ. Чухам ийм юм сонссон болохоор хар аяндаа зөвлөлт маягийн социализмаас татгалзаж эхэлсэн. 

Өнөө харж үзсээр сармагчин монголчуудыг хүн болгосон зөвлөлтүүд гэнэт бидний асар их өртэйг дуулгаж 9,8 тэрбум шилжих рубль буюу 17 тэрбум доллар нэхэх нь тэр. Монголыг Хятадад, Зүүн Германыг Баруун Германд нь үнэ хүргэж худалдаад Зөвлөлт гүрнээ босгоё гэсэн дуу хоолой ч хүчтэй сонсогдож эхэллээ. Ерэн оны цуглаан жагсаал тэр чигээрээ зөвлөлтийн эсрэг чиглэх нь тэр. Жагсаал цуглаан болгон өдөр бүр “бид өргүй” гэсэн уриан дор болох болов. Сүүлийн зуун жилд Монголын нийгэмд анх удаа үндэсний үзэл сэргэсэн юм. Үй олон цэрэг нутаг дээр маань байрлуулсны шанд 5 жил тутамд 3 тэрбум рубль зээлдүүлдэг, тэр хэрээрээ бүрэн хараанд нь амьдарч байгаагаа бид ойлгов. Коммунизм задран бутрахын хэрээр Зөвлөлт гүрэн туйлдан бидэнд зээл олгохоо болиут бид шууд л гачигдалд орон хоол хүнсээ ч картаар олгох болсон юм. 

Бидний тэмцэл, шахалт шаардлагыг улс орныг толгойлж байсан МАХН-ын удирдлага шууд дэмжсэн. Тэр даруй Монголын ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнд өөрсөдөд маань хуулийн хүрээнд ямар ч эрх мэдэл байгаагүй. Олж авсан ганц эрх чөлөө маань гудамжинд жагсах, цуглаан хийх л байлаа. Бид тэр зэвсгээ л хэрэглэсэн. Бидний шахалтын үр дүнд МАХН өөр дотроо өөрчлөлт хийж, улс орныг нам биш төр удирдах явдлыг даруй хуульчилсан. Ингэж нам, төр хоёрыг салгаж үүрэг ролийг нь тусгааралсан. Улс орныг МАХН монопольчлон удирдаж социализм байгуулна гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасаж, олон намын тогтолцоог зөвшөөрч, үүнээ ард түмний шууд сонгуулиар шийдэн засаг төрөө байгуулна гэж тогтсон өөрчлөлтийг МАХН, түүний гишүүдээс бүрдсэн Ардын их хурал шийдвэрлэсэн юм. Ийм том өөрчлөлт хийн шийдвэр гаргахад тэдний дотор бидний ганц ч төлөөлөгч багтаагүй. Иймээс улс орноо цоо шинэ тогтолцоонд оруулахыг тухайн үеийн МАХН шийдвэрлэж ардчилсан хүчнийхэн уухайлж, Монголын нийт ард түмэн дэмжсэн билээ.

1990 оны 5-р сард адил тэгш эрхтэй улс төрийн 5 нам төрдөө бүртгүүлж хууль ёсоор оршин тогтнох эрхээ олж авсны нэг нь 70 жилийн турш хэнд ч бүртгүүлээгүй хууль бусаар эрх мэдэл атгасан байсан МАХН багтсан юм. 7-р сард Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж иргэдийн 94 хувь нь оролцон олон нам, олон хүмүүсээс өөрийн үзэмжээр сонгон саналаа өгсөн. Үр дүнд нь төрийн дээд эрх барих Ардын их хуралын нийт суудлын 80 гаруй хувийг МАХН-ын төлөөлөгчид авсан юм. Анх удаа байгуулагдсан парламентийн нийт суудлын 60 гаруй хувь нь мөн энэ намд ноогдсон. Бүхэл бүтэн нийгмийн тогтолцоогоо шинэчлэн өөрчилсөн энэ аугаа шилжилтийг монголчууд бид тайван замаар нийтийн зөвшилцлөөр амжилттай гүйцэтгэсэн болохоор бүгд сэтгэл хангалуун байсан.

Тухайн үед бидний хэн нь ч албан тушаал хөөцөлдөж байгаагүй. Шадар сайд болох хүн олдохгүй тойрч татгалзаад нэгнийгээ дургүйцээд байхад нь хүчээр түлхэн сайд болгож гомдоож байлаа. Оройлогчдын нэгийн хувьд нийгмийн өмнө ил тод байж шударгаараа үлгэрлэж байх ёстой гэсэн үзэлтэй байсан. Парламентийн гишүүний цалинг 1200 төгрөгөөр тогтооход ийм өндөр цалин авах гэж ардчилсан хувьсгалд оролцоогүй гэж татгалзаж байсан. 20-р тогтоол гарсны дараа бидний нэг нь бусдаас мянган төгрөг зээлж аваад магнетофон дэлгүүрээс худалдаж авсан нь илэрмэгц өөрсдөө санаачлаад мань эрийг парламентаас хөөж гудамжинд гаргаж байв. Японы Ерөнхий сайд айлчлахдаа сайд, хурлын дарга, байнгын хороон дарга нарт зургийн аппарат бэлэглэхэд тэрийг нь үнэлж хурааж аваад цалингаас илүү гарсных нь үнийг төлүүлж байв.

Нийгмийн үнэт зүйлээ монголчууд бид хамтдаа цогцлоосон. Нээлттэй нийгэм, ардчилсан тогтолцоо бол монголчууд бидний хамтын бүтээл. Эрх чөлөөгөө бид хамтдаа олж авсан.

Одоо байгаагаа хар даа. Хулгайч, худалч, хуйвалдаанч, луйварчин, алуурчин, дээрэмчин, хахуульчин, жидүүчин, тонуулчин, шамшигдуулагчин, тоглоомчин, мэхчин гохчин, попчин, авилгач нараар удирдуулсан эх орноо хар даа. Эх орныхоо өөрчлөлт шинэчлэлд итгэж, ёс суртахуунд хөтлөгдсөн шударга нийгэм байгуулж байна гэдэгтээ мянгаараа, түмээрээ бумаараа өндийн сэргэсэн хүмүүсийн итгэл зүтгэлийг хогийн саванд хийгээд үрэн таран болгож байна. Тунхаглан заралсан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Бид бүгд нийгмийн өмнө, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх боловч “илүү тэгш эрхтэй” гахай сүргээрээ бий болон үе удмаа үлдээх боллоо. Эрх чөлөө маань ердын наймааны хэрэгслэл болжээ.

Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна. Улам бузартаж буй нийгмээсээ эрүүл саруул хүмүүс, ялангуяа залуус дөлөн зайгаа барьж үл оролцогч, үл сонсогч, үл ажиглагч болсоор. Бүр мянгаараа түмээрээ, бумаараа шүү. Үлдсэн хэдийг нь мөнөөх улстөрийн луйварчид хуураад хулхидаад худалдаж аван өөрийн дэмжигч болгоно. Үүнийгээ тэд “тойргоо услах” гэж нэрэлдэг юм. Одоо тэд улигт дуугаа дуулж, босгоно бүтээнэ, харж үзнэ, тэжээнэ тэтгэнэ, гэж ам уралдан орилолдсоор. Тэд ч хуурч дуусахгүй, манай ард түмэн ч хууртаж ханахгүй. Тэд усалж дуусахгүй, манай ард түмэн норж ханахгүй.

Алив нээлттэй ардчилсан нийгэмд улс төрийн нам гэдэг нь ард түмэн өөрийн төр засгаа байгуулахад олон түмний идэвхийг сэргээдэг хүчин зүйлийн үүрэгтэй болохоос хэд гурваарааа хуйвалдан эд мөнгө эрх тушаалын төлөө зодоо хийж төрийг зайдалдаг мафийн бүлэг биш юмсан. 1990 онд байгуулагдсан, дээр дурдсан улс төрийн намуудын арга механизм шинэ зуун гэхэд барагдаж тамираа барсан. Үүгээр тэдний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг роль дуусгавар болсон. Шилжилтийн эхэн үеийн бэрхийг туулахад тэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн боловч гавъяа нь ингэж барагдаж гай дагуулсан он жилүүдээ эхлүүлсэн. Ирж буй шинэ цагийнханд эрх мэдлээ шилжүүлж өөрснөө хэмхэрч эвдрэн хог дээр хаяхаар болсон муухай бүтцээ тараах цаг болжээ. Нийгмийн аль л шаар шавхруунуудын орогнодог газар, идэж ууж шамшигдуулж хулгайлах нэн таатай оромж болсон энэ байр савыг засаж янзлаад бүтэхгүй, улам л дордуулна. Яг л 1989-90 оны өвлийн хүйтэнд тухайн үеийн залуус нийгэм удирдаж буй үеэ өнгөрөөж муудсан аппаратыг зайлуулж шинэ тутам урган соёолж буй шинэ цагийн иргэдэд эрх мэдлийг шилжүүлэхийг шаардаж байсан шиг. Бүр яг тэрэн шиг.

2019.12.9

Баабар

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419