Ираны Ерөнхийлөгч Хасан Руханигийн Японд хийх айлчлалыг Америк зөвшөөрчээ
Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханигийн Япон улсад айлчлал хийхээр төлөвлөж буйг Америкийн зүгээс баталж байна гэж тус улсын дипломат албаны эх сурвалжууд бямба гаригт мэдэгдсэн байна.
Вашингтон мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Роухани нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хуваалцахыг Токиод уриалсан аж.
Ираны албаны хүмүүс Япон улсад Ерөнхийлөгч Роуханиг 12-р сарын 20-ны өдөр айлчлах санал тавьж байжээ. Хэрвээ Японы тал уулзалт хийхийг зөвшөөрвөл 2000 оноос хойш Ираны ерөнхийлөгчийн Япон улсад хийж байгаа анхны айлчлал болох юм.
Олон жилийн найрамдалт харилцааны үндсэн дээр Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад итгэл хүлээлгэж байгаа хэрэг боллоо гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 11-р сараас эхлэн Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн тус улсад эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсан билээ. Үүнээс болоод АНУ болон Ираны хооронд том зөрчилдөөн үүсээд байгаа бөгөөд дайн гарах магадлалтай байгааг олон улсын шинжээчид анхааруулаад байгаа аж.