120.000 ам.долларын үнэ бүхий урлагийн бүтээлийг нэгэн эр идэж орхижээ
Өнгөрсөн долоо хоногт Майамигийн дүрслэх урлагийн музейд нэгэн өвөрмөц явдал болжээ болжээ. Тус музейд болсон дуудлага худалдаан дээр ханан дээр наалддаг туузаар тогтоосон гадил жимс 120,000 ам.долларын үнээр зарагдсан юм. Тус гадилыг Италийн Маурицио Каттелан гэх уран бүтээлч бүтээсэн юм.
Хошин мэдрэмжээрээ алдартай Италийн уран бүтээлч Майами дахь хүнсний дэлгүүрээс авсан зүйлсээрээ уг бүтээлийг туурвисан аж. Тэгвэл Гүрж гаралтай Америк хошин шогч Дэвид Татуна уг гадил жимсийг хананаас хуулж аваад шууд идэж орхисон байна. Тэрбээр энэ үйлдлээ "Өлсгөлөн" хэмээх урлагийн бүтээл гэж тайлбарласан аж.
Музейн ажилтнууд түүнийг баривчилсан боловч удалгүй сулласан гэнэ. Учир нь Маурицио Каттелан "Тухайн ханан дээр байсан гадил тийм үнэ хүрсэн юм биш. Харин тэр гадилын цаана байгаа санаа нь үнэ хүрсэн юм. Тийм учраас тэр жимсийг орлуулаад тавихад л хангалттай" гэж хэлсэн байна.