Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод далайн усны хүчилтөрөгчийн хэмжээ буурч байгааг анхаарууллаа
Дэлхий даяар нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт болон хог хаягдлаас болоод далайн усанд агуулагдах хүчил төрөгчийн хэмжээ буурч байгааг Олон Улсын Байгаль Хамгааллын Холбооноос анхааруулжээ.
Тус холбооноос хийсэн хамгийн сүүлийн судалгаанд далайн усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 1960 оноос хойш 2 хувиар буурсан бөгөөд энэ нь олон төрлийн далайн загас, ургамал, бичил биетүүдэд занал хийлж байгааг тусгажээ. Анх тус судалгааг 1960 онд хийж байсан бөгөөд тухайн үед хүчил төрөгчийн дутагдалтай газар 45 байсан бол энэ тоо 2019 онд 700 болж нэмэгджээ.
Далайн усан дахь хүчил төрөгчийн хэмжээ буурснаас хамгийн их хохирч байгаа амьтад нь туна болон аварга загасны төрлүүд юм. Дэлхийн улс орнууд одоо байгаа чиг хандлагаа өөрчлөхгүй бол 2100 он гэхэд энэ тоо 3-4 хувь болж өсөх аюултай байна.