Гацуурт компани хүнсний ногоо үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдлээ
Гацуурт компаниас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Гацуурт компани сүүлийн 15 жилийн турш хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж, хэрэглэгчдэдээ эх орны хөрсөнд тарьж ургуулсан баталгаатай хүнсээр хангасаар ирсэн билээ. Харамсалтай нь, хүнсний ногоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, улмаар цаашид үргэлжлүүлэх боломжгүй хэмжээнд хүрлээ.
Иймд Гацуурт компани хүнсний ногоо үйлдвэрлэлийн бизнесээ зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Дээрх хугацаанд манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж ирсэн үйлчлүүлэгч нартаа талархал илэрхийлье” гэжээ.