Худалдааны дайн улам хурцдаж байгаатай холбоотойгоор 11-р сард Хятадын экспортын хэмжээ 1.1 хувиар буурчээ. Ингэснээр сүүлийн 4 сарын турш Хятадын нийт экспортын хэмжээ буурч байгаа юм. Ялангуяа тус улсаас АНУ-руу хийх экспортын хэмжээ 23 хувиар буурсан нь 2-р сараас хойших хамгийн муу үзүүлэлт болов.
Мөн өнгөрсөн баасан гарагт Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудловын мэдэгдсэнээр 12-р сарын 15-нд Хятадын экспортод 156 тэрбум долларын татвар шинээр тавих юм.
Бээжин, Вашингтоны хооронд энэ сард худалдааны маргааныг намжаах хэлэлцээр хийхээр болсон боловч одоогоор нарийвчлан тохиролцож чадаагүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт хэлэхдээ, худалдааны хэлэлцээр "зөв замаар явж байна" гэжээ. Гэхдээ Хятад улс одоо байгаа тарифыг ямар нэгэн түр зуурын тохиролцооны нэг хэсэг болгон халах ёстой гэж мэдэгджээ.
17 сарын турш үргэлжилсэн худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэлийг улам нэмэгдүүлэв. Хятад улсын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жилийн хамгийн доод хэмжээнд хүрсэн учраас яаравчлан хэлэлцээр хийхийг хүсэж байгаа юм.
Үүний зэрэгцээ, Хятадын импорт жилийн өмнөх арван нэгдүгээр сард гэнэтийн байдлаар 0.3 хувиар өссөн нь 4-р сараас хойших анхны өсөлтийг харуулж байна. Мөн Хятад дэлхийн бусад орнуудтай хийсэн худалдааны илүүдэл буурсан ч сард 38 тэрбум ам.доллароос илүү гараагүй хэвээр байна.