Калифорнийн Шинжлэх Ухааны Академийн судлаачид 2019 онд амьтан, ургамлын 71 шинэ зүйлийг нээжээ.
Жагсаалтад цэцэг, загас, шүр, аалз, далайн өлгий, шоргоолж, гүрвэл зэрэг зүйлс багтжээ. Тэд гурван далай, таван тив даяар агуй, ой, тэр ч байтугай далайн хамгийн агуу гүнээс тэдгээрийг олсон байна
Эдгээр сонирхолтой шинэ зүйлийн талаар илүү ихийг олж мэдэх нь хүрээлэн буй орчин, биомийн талаар илүү сайн ойлголттой болох, мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй ажлуудыг илүү сайн ойлгох боломжийг олгох юм.
"Дэлхий дээрх хамгийн танил, алслагдсан газруудыг хэдэн арван жилийн турш шаргуу судалсан ч одоо амьдарч байгаа амьтдын 90 хувь нь судлагдаагүй хэвээр байна. Ургамал, амьтдын тоо олон байх тусам манай гариг дээрх амьдрал цэцэглэн хөгжих боломж нэмэгддэг. Бүх амьд тогтолцооны харилцан уялдаатай байдал нь цаг уурын хямралтай тулгарах үед хамтын тэсвэртэй байдлыг хангадаг. Эдгээр үнэт экосистемийг илүү сайн ойлгох, хамгаалахын тулд бид тэднийг сайтар судлах ёстой" гэж Шинжлэх ухааны академийн дарга Шеннон Беннетт хэлэв.