Дүнгээ голсон сурагчид сургуулиа шатаасан хэрэг Өмнөд Африкт гарчээ
Өмнөд Африкийн Куацулу Натал мужид байрлах нэгэн сургуулийн сурагчид жилийн эцсийн дүнгээ сонссоныхоо дараа сургуулийнхаа барилгын ихэнх хэсгийг шатаасан байна. Сурагчид өөрсдийнх нь дүнг хэтэрхий бага тавьсан байна гэх үндэслэлээр ийм үйлдэл гаргажээ. Азаар тус галд хэн нэг хүн өртөөгүй аж.
Тус мужийн Боловсролын хэлтсээс Звелинжани дунд сургуульд гарсан гал түймрийг онцгой байдлын алба хаагчид амжилттай унтраасан гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Африкийн Боловсролын яамны ажилтан Квази Мшенгу "Бид орон даяарх бүх сургуулийн сурагч нарт өөрсдийнхөө ирээдүйг бодоод ямар ч тохиолдолд ийм төрлийн үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна." гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар орон нутгийн цагдаа нар мөрдлөг явуулж байгаа бөгөөд удахгүй үр дүн гарах болно гэжээ.