Иранд зөвхөн өнгөрсөн долоо хоногт 200 гаруй хүн амь үрэгдэж, 7000 гаруй хүн баривчлагджээ
Өнгөрсөн долоо хоногт Ираны засгийн газар шатахууны үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас болж хэдэн арван мянган иргэд улсын нийслэл Тегранд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Ираны цэрэг болон цагдаагийнхан хамтран жагсагчдыг хүч хэрэглэн хараасан юм. Өнгөрсөн 11-р сард АНУ Иракт эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлснээс болоод ийнхүү тус улсын эрх баригчид шатахууны үнээ нэмэх болоод байгаа аж.
Жагсаалын үеэр цэргүүд энгийн иргэдтэй мөргөлдөхдөө 200 гаруй хүний аминд хүрч 7000 гаруйг баривчилсан байна. Сүүлийн 40 жилд Иран улсад ийм хэмжээний жагсаал болоогүй юм.
Энэ бүх явдал энэ оны 5-р сараас эхтэй. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирактай байгуулах гэж байсан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг хүчингүй болгосон бөгөөд улмаар 11-р сард хориг арга хэмжээ тавьсан. Анх 2015 Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө болж эдийн засгийн хориг арга хэмжээнд орж байсан бөгөөд 2016 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч байсан Барак Обама хориг арга хэмжээг цуцалж байсан аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улс цөмийн хөтөлбөрөөрөө дамжуулж алан хядагч нарыг санхүүжүүлж байна гэж үзсэн учраас шинэ хориг тавьсан байна.