Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-тэй хамтран “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчдод туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” бага хурал боллоо.
Бага хуралд шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид болон дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотор бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг нөхөн сэргээх цогц үйлчилгээг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, санал солилцов.