Дэлхийн ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Үхань хотод боллоо.
Тэмцээнд 33 орны 520 тамирчид таван өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон таван алт, найман мөнгө, долоон хүрэл нийт 20 медаль хүртлээ.
“Олон Улсын Мастер” цолны болзлыг Г.Энхсаруул, С.Марал, Б.Энхбаясгалан, Б.Эрмүүнболд нар хангасан бол Монгол улсын түүхэнд бага насандаа цолны болзол хангасан 1 тамирчин байсан бол энэ удаад Ш.Наранбат, Б.Жамбалбаярням, А.Должин нар бага насандаа мастер цолны болзол хангалаа.
Мөн жилд таван хүнд олгодог “Их Мастер” цолны болзлыг Г.Солонго хангаж Олон Улсын Мастер цолны болзлоо ахиулсан байна.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Хойд Солонгос улс 27252 оноогоор, удаах байранд Монгол Улс 23392 оноогоор, гуравдугаар байранд БНХАУ-ын ой тогтоолтын тамирчид 22638 оноогоор тус тус шалгарлаа.