Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

Торгуудын их нүүдэл (1771-72). 1771 онд Орос орныг хоёрдугаар Екатарина хатан хаан удирдаж байх vед Ижил мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав.

Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Төвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв.

Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов.

Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.

Хэдэн шийдэмгий эрчvvд Төвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж Чин улс руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав.

Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нүүн сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чөлөөтэй шүтэх болно" хэмээн айлджээ. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв.

Тэд гэр бvл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутагтаа нүүдлэн очихоор тохиров. Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгvй халуун цөлөөс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг сэтгэл зовинон тооцоолж байв.

Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайсагнах нь тодорхой.

Түүнчлэн Оросын эзэнт гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бvтэн нэг үндэстэнг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Казакуудыг араас нь нэхүүлж, голтой бvхнийг нь хядуулах болно. Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа.

Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа орхин нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм.

Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Ижил (Волга) мөрний эргээс хөдөлжээ.

Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм.

Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеэр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна.

Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй. Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв.

Халимагийн морьтон баатрууд дайран байлдах болон хамгаалан дагалдах ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүж байв.

Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв.

Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхний урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай ангийг ч байгуулав. Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв.

25000 ам дөрвөлжин км газарт нэг шөнийн дотор бөөн тvймэр дэгдэн асчээ. Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв.

Тэр өдөрт 300 майл газрыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг vндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг дуулгажээ.

Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.

Зүүн тийш 500 орчим километрт Казакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр казакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв.

Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Казакууд 9000 Халимагийн амийг авав. Казакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гvйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв.

Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангvй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу vгvй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нvдгvй цас, мөс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв.

Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв.

Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ нядалж, махны нөөц бэлтгэж авчээ. Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц цааш шамдан хөдлөв. Морь малын туурай хага оүсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээж байв.

Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Казакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв.

Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Казакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс төгсгөлгvй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгvй үлдэцгээнэ.

Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гvйцэтгэнэ.

Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ.

Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уях, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт.

Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагvй өмнө дайснууд гүйцэж ирэв.

Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алджээ. Гол гатлах гэж буй Халимагууд үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа.

Урьд нь тэд баяр баясгалан дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв.

Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов.

Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа. Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна.

Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгvй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав.

энэ бол Орос, Казак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос. Халимагууд өдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.

Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов.

Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Казак тэргүүтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа.

Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваш Хунтайж бүх хариуцлагийг өөрөө хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйяа.

Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хуралдаан болов. Ноён бүр үгээ хэлэв.

Цөхөрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хуралдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст: Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгvй.

иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав. Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй.

Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв.

Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгvй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бvсэлжээ.

Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Ижил мөрний эргээс баяр хөөртэй эхэлсэн нүүдэл найман сарын дараа буюу есөн сарын дундуур Халимагууд Тэнгэр ууланд хvрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов.

Их цөлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хүйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров.

Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв.

Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. Өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв. Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байж тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөлрүүн буцааж хөөлөө.

Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Илийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа.

300000 Халимагуудаас 200000 гаруй нь нүүдлийн замд үрэгджээ. Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

"Их нүүдлийн тухай бодоход нүдэнд нулимс бөмбөрч, зүрхэнд гуниг хурна"

Batzaya Bulganbaatar

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419