“Эмх замбараагүй байдлын онол” манайд ч хэрэгжиж байна!

“Эмх замбараагүй байдлын онол” манайд ч хэрэгжиж байна!

Барууны эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн лекц яриандаа constructive chaos хэмээх ОНОЛ-ыг байнга дурдах болов. “АНУ гадаад бодлогодоо энэхүү онолыг суурь болгож байна (1) гэж тэд дүгнэж байна.
.
1. “Эмх замбараагүй байдлын онол” гэж юу вэ?
“Constructive chaos theory” буюу Хаосын онолыг утгачилбал: “Үр бүтээл дагуулах- эмх замбараагүй байдлын онол”. (Англиар “Кэйос”, Германаар “Каос”, Оросоор “Хаос”.)

Онолын гол агуулга: “Нийгэмд эмх замбараагүй байдлыг өдөөж тэрхүү эмх замбараагүй байдлаас ШИНЭ-ийг үүсгэнэ. Тэрхүү шинэ нөхцөлийг бий болгохын өмнө тухайн улсын засаг төрийг сульдааж, хуучин системийг нь эвдэж, улсыг нь хагалган бутаргаж, эмх замбараагүй байдал үүсгэх.” Өөрөөр хэлбэл, “кэйос үүсгэнэ, энэ нь шинэ дэг журмын эх болно” гэдгийг онолын хувьд үндэслэж түүнээ нийгэмд туршиж хэрэгжүүлж байна гэсэн үг.
.
2.КЭЙОСЫН ЖИШЭЭ
“Эмх замбараагүй байдлын онол”-ыг хэрэгжүүлэх маш олон янзын арга байдаг аж.

Дүрвэгсдийг сая саяар нь Европ руу оруулж буй явдлыг эрдэмтэд жишээлж байна. Улс төрийн сайтар боловсруулсан сайн функцтэй хуучны системийг нь аажимдаа эвдэлж эмх замбараагүй байдалд оруулах. (Хэтийн зорилго нь Европыг дэлхийн шинэ дэг-д захируулах) Тиймээс дүрвэгчдийг зарим судлаачид “зэвсэг” гэж нэрлэж буй юм.
...
Нэг улсын хүрээний жишээ гэвэл, дээд хэмжээний “авлига”-ын асуудлыг олон нийтэд илчлэх, түүний эсрэг том том жагсаал цуглаан зохион байгуулах, кэйос үүсгэх. (Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русефф-ыг (2) ийм аргаар огцруулсан.) Тэрчлэн оффшор данс илчлэх, нууц бичлэг дэлгэх, улс төрийн аллага, өнгөт хувьсгалууд, Арабын хаврын хувьсгал...г.м.

Хуучин Иракийн төр Саддам Хуссейны үед хүчирхэг байв. Ийм төр улстай нефтийн наймаа хийх нь АНУ-д хүндрэлтэй болж ирсэн тул Ирактай дайтаж Саддам Хуссейныг үгүй хийв. Дайн намжсаны дараа, тэднийг бөмбөгдөх шалтгаанаа болгож шуугисан “Атомын бөмбөг үйлдвэрлэх бааз” хийгээд “Биологийн зэвсгийн лабораториуд” Иракаас олдоогүй. “Анхнаасаа байхгүй зүйлийг бий болгож гүжирдсэн. АНУ өөрийн цэрэг армийг төдийгүй дэлхий нийтийг хууран мэхэлсэн” гэж Швейцарын түүхч Dr.Даниелэ Гансер (3), АНУ-ын МИТ-ын профессор, философич, соён гэгээрүүлэгч Ноам Чомски (4) зэрэг эрдэмтэд шүүмжилсээр байна.

Өнөөгийн Иракт эмх замбараагүй байдал ноёрхсоор буй. Төр улс нь задарч хэд хуваагдсан тул АНУ жижиг бүлгүүдийн хооронд яс хаяж, зэвсэг өгөх замаар наймаалцаж буй. Гэтэл төвийн хэвлэлүүдэд “Америк ялсангүй. Одоо Иракийг хараач, бөөн эмх замбараагүй байдал” хэмээж бичдэг. Үнэндээ АНУ-ын зорилго Иракт ардчилсан хүнлэг улс байгуулах явдал байсангүй. Өөрөөр хэлбэл, энэ дайнд АНУ зорилгодоо хүрсэн, тиймээс ялсан гэж хэлж болно.

АНУ-ын нэрт геополитик судлаач, стратегич Dr.Жорж Фридман “Бидний зорилго Афганистан, Ирак, Сири ойрхи Дорнодод хэзээ ч ялах тухайд байгаагүй, харин тэдгээр улсад тогтнож байсан хуучин засаглал, төрийн тогтолцоог нь эвдэж кэйос үүсгэх” гэж хэлж (5) байв.
.
3. КЭЙОСЫН ОНОЛЫГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛДЭГ ВЭ?
(Путин яагаад ТББ-уудыг хориглов?)

“Кэйос”-ын бодлогоо Төрийн бус байгууллагуудаар (түүнчлэн Think tank хүрээлэн (6), лобби бүлгүүдээрээ (7) г.м) дамжуулж хэрэгжүүлдэг. Ж.нь: “Арабын хаврын хувьсгал”-д ТББ-ууд гол үүрэг гүйцэтгэсэн.

Баруунд Төрийн бус байгууллагуудыг ЭН ЖИ ӨҮs (NGO) гэцгээдэг, “Төрийн бус” гэх тодотголтой байгууллага гэсэн үг. Уул нь үндсэн зорилгоор нь тэдгээрийг “Нийгэмд хэрэгтэй зүйл хийхээр хүсэл зорилго нэгдсэн ард иргэдийн бүлгэм” гэж тодорхойлж болно. Гэвч эдгээр бүлгэм АНУ-ын төрийн яамдын бодлого хэрэгжүүлэгч төв болж хувирах нь олонтаа. Тухайн оронд буй ТББ-уудыг шугам шугамаар нь зорилготой дэмжинэ. Ялангуяа даалгавар хэрэгжүүлэх гэж буй ТББ-ууд их мөнгөний урсгалыг гэнэ гэнэ хүлээж авна, тэр хэмжээгээрээ маш хүчтэй болж ирнэ.

Тиймээс Путин ОХУ-ын нутаг дэвсгэрт ТББ-уудын үйл ажиллагааг бүрмөсөн хориглосон. Одоо мөн Хятадад хориглож эхлээд (8) байна.

1950, 60-аад онуудад АНУ, ТББ-уудыг албан бусаар дэмждэг байсан бол одоо Эн Жи ӨҮ-нүүд албан болтлоо тархаж ил болсон.

“Даалгавар, чиг” авсан ТББ-ын хамгийн эхэнд хийдэг ажил бол сенсаац шуугиан тараах, нийгэмд кэйос эмх замбараагүй байдал үүсгэж, хооронд нь талцуулж яс хаях явдал юм. Өөрөөр хэлбэл Кэйосын онолоор, ашигтай шинэ нөхцлийг бүрдүүлэхийн өмнөх эмх замбараагүй байдлыг ямар ч аргаар хамаагүй өдөөж хэрэгжүүлдэг...

Манай орны хувьд одоо ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй. Ийм үед эмх замбараагүй байдал том жижиг хэлбэрээр үүслээ гэхэд эцэст нь ард иргэд л хохирно. Кэйосын онолын харгис гэмээр бас нэг зүйл бол “Ард үлдэж буй ард түмэн яах нь сонин биш, гол нь тактикаа хэрэгжүүлж зорилгодоо хүрэх” гэх гол зарчим нь юм.
.
4. Кэйосын онолыг хэн үндэслэв?
(Нийгэм улс төрд хэрэгжүүлэх) Кэйосын онолыг сэтгэл судлаач, философич Лео Штраусс (1899 – 1973) үндэслэжээ. (Шугаман биш динамик систем-Математикийн салбарт кэйосын онол мөн бий.) Улс төрийн философийн профессороор АНУ-ын Чикагогийн ИС-д 1949-69 он хүртэл ажилласан. Германы Хессенд жүүд худалдаачны гэр бүлд төрж, хожим 30 гаруй настайдаа АНУ-руу цагаачилсан.

17 настайдаа “Жүүдийн цэнхэр-цагаан явуулын бүлгэм”-д гишүүнээр элссэн, хожмоо энэ холбоо “Нүүдлийн шувууд” хөдөлгөөн болон хүрээгээ тэлсэн. Лео Страус 1931 онд, “хэрэв надаас ямар үндэстэн бэ гэж хэн нэг нь асуух аваас “Герман биш ээ, би Жүүд хүн” гэж хариулна гэж Марбургийн философийн доцент Герхард Крюгерт бичсэн байдаг. (9)

Түүнийг “Чикаго ИС-д багшилж байхдаа гарын хэдэн шавь сонгож бараг л хаалттай бүлгэм шиг ажиллаж байсан гэж зарим хэвлэлд бичсэн нь бий. Тэдгээр шавь нарын ихэнх нь АНУ-ын БХЯ-д ажилласан. Ж.W.Бушийн засгийн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Кондолиза Райс тэдний нэг төлөөлөл гэгддэг. Тэрээр 1993 онд “Constructive chaos theory”-н тухай олон нийтийн өмнө анхлан дуугарсан байдаг.

Философич Лео Штраусс жүүдийн түүх соёлыг эрхэмлэж, ционист гэдгээ ч ил тунхаглаж байжээ. Тэрээр философийн олон ном бүтээл туурвиснаас гадна “жүүд хүн либерал орчинд хэрхэн амьдрах учиртай вэ, хэдий еврейчүүд бусдын адил эрхтэй байлаа ч ялгаварлан гадуурхагдах байдлаас хэрхэн ангижрах вэ” г.м. сэдвээр өгүүлэл нийтлэлүүд бичиж байжээ.
Түүнийг Straussianer хэмээх философийн дэг бий болгосон (10) гэдэг. Зарим судлаачид (S.Hersch, Nestor: Нью Иорк Таймс) “түүний онолыг үндэслэж Бушийн засгийн газар, Иракт эмх замбараагүй байдал үүсгэсэн” гэж шүүмжилдэг. Түүнчлэн “9 сарын 11-ний хоёр өндрийг нураах нууц ажиллагаа ч мөн түүний онолын үр дагавар” (11) гэцгээдэг.
.
5. Кэйосын онолыг хэрэгжүүлэхийн цаадах ЖИНХЭНЭ ТОМ ЗОРИЛГО

Ойрын ирээдүйд дэлхий даяарх амин чухал таван салбарыг концернууд буюу ультра элитүүд бүрэн хяналтдаа авах гэж буй аж.
1-рт: Ус хийгээд хоол тэжээл.
2-рт: Эмийн үйлдвэрлэл
3-рт: Энерги. Үүнд, газрын тос, газрын хий, сэргээгдэх эрчим хүч г.м. (Энергийн эх үүсвэр хаанаас байх нь хамаагүй)
4-рт: Банк санхүү.
5-рт: Зэвсгийн үйлдвэрлэл хийгээд наймаа.

Үндэстэн дамнасан том том корпорацын дэлхийн хэмжээний ноёрхол жинхэнэ утгаарай айсуй цаг. Корпорац хэмээх эзэн биегүй мэт том цулын жинхэнэ эзэд бол дэлхийн шинэ дэг хэмээх бодлогыг хэрэгжүүлэгч АНУ-аар халхавч хийж өөрсдөө “хөшигний ард”-аас үйлддэг ультра элитүүд юм. (Тэдний дундаас Жорж Сорос л одоогийн байдлаар үйл ажиллагаагаа ил хэрэгжүүлж буй ультра элит гэж зарим судлаач хэлдэг) Энэ их эмх замбараагүй байдлыг өдүүлж буй, жинхэнэ эзэд нь ч тэд юм. Кэйосын онол ёсоор “энэхүү эмх замбараагүй байдлаас ШИНЭ-ийг өөрөөр хэлбэл өөр дэг журамд захирагдах “нэг ТӨВ-тэй шинэ дэлхий”-г бий болгох” явдал бол тэдний Жинхэнэ том зорилго аж.
.
6. Кэйос-д автуулж, “өөрсдийг нь өөрсдөөр нь” дуусгах процесс...

Улс бүрд өөрсдийн эрх ашиг бий (газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалах г.м.), түүнийхээ төлөө ч эцсээ хүртэл тэмцдэг. Харин кэйос эмх замбараагүйд автсан улс энэ “чанар”-аа алдана. “Дэлхийн шинэ дэг”-ийн эзэд буюу АНУ хийгээд ультра элитүүдэд энэ нь маш чухал. Тиймээс хэдий чинээн тухайн улсыг дотроос нь эвдэж, төрийг нь хүчгүйдүүлж, өрд автуулж үймээн самуун, эмх замбараагүй-д аваачина төдий чинээн шинэ дэгийнхний зорилго амар хялбар бүтэх аж. Эр эм хүйсээр нь, шашнаар нь, өсвөр насны хүүхдүүдийг эцэг эхийнх нь өөдөөс сөргүүлнө, эд хөрөнгөөр нь хооронд нь өрсөлдүүлнэ, эрдэм номоос аль болох холдуулна, хүнс тэжээл, эмээр хордуулна, оюун ухаан бодол биеийг нь элдэв (олон нийтийн сүлжээ, төрөл бүрийн шоу, сериал, порно, шөнийн клубүүд хар тамхи г.м.) зүйлээр завгүй байлгана...Хөл толгойгүй эмх цэгцгүй байдал л тэдэнд чухал, дээр хэлсний дагуу кэйосыг үүсгэх маш ОЛОН ЯНЗЫН АРГА бий тул бид заримыг нь одоо ч мэдэхгүй, тооцохгүй сууж буй гэж судлаачид хэлж буй юм.

Тухайн улсын түүх, соёлыг үгүй хийх нь энэ бодлогын бас нэг чухал суурь аж. (Гадны соёлыг эрчтэй нэвтрүүлэх! Америк барууны хэв маягийг сурталчлах, тэдний соёлд даган уусгах. Үүнд урлаг соёлын үндэсний авьяастнуудыг ашиглах Ж.нь: “Яг түүн шиг” шоу г.м.) Эх оронч үзэл бодлыг нухчин дарах. Эх орноо гэсэн бүхнийг инээдэм доог тохуу болгох. Үндэсний хоол ундны соёлыг үгүй хийх. (Манайд бол ж.нь: малчдыг их өрөнд автуулж малыг гаднынхны гарт оруулах. Ө/х, бидний хоол ундыг хянах.) Үндэснээс заяагдсан амьдралын суурь соёлыг үгүй хийх. Энэ талд үйлчилж буй бүхнийг САЙН гэх. Эцэст нь эх оронгүй, өөрийн үндэсний үнэ цэнэ, мөн чанар идентитэт байхгүй, ижил манфурт боолуудыг бий болгох.

Хуучных шиг харийн арми нөгөө улсад нэвтэрч буудалцаад байх шаардлага бараг үгүй болж ирж байна, харин Кэйосын онолоор бол өөрсдийг нь өөрсдөөр нь дуусгах процессийг хурдлуулах технологи явж буй тул энэ онолыг суурь болгож буй политикийг сайн ойлгох шаардлагатай.

Манай орны хувьд гэвэл, бид энэ том газар нутаг, газрын хэвлийн асар их баялагтай. Энэ нь биднийг хайр найргүй “дуусгах” хангалттай шалтгаан. Говьд маань атомын хог хаягдлаа булшлахыг санаархаж байна, аюугүй бол булж ч (12) байгаа байх...
.
7. Грекийг задалж махалсан туршлагаар биднийг бутлах нь байна!

“Ультра элитүүд (европчуудаас) Грек дээр туршилтаа маш амжилттай явууллаа” гэцгээж байна. Анхнаасаа Европын Холбоонд орох үедээ л Грек их өртэй байсан хэдий ч бага болгож бичиж зальдсан. (Тухайн үед Грекийн зөвлөхөөр Голдмэнн Саксын мэргэжилтнүүд ажиллаж байсан гэдэг.) ЕХ-д орсны дараагаар кредит зээлд живүүлсэн. Грек эцэстээ ОУВалютын Сангийн тавьж буй бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн. Европын татвар төлөгчид Грекийн зээлийг өөрсдөдөө хүлээгээд ч их өрөөс хэлтрүүлж чадсангүй. Тиймээс Грекчүүд онгоцны буудлууд, зам дэд бүтэц цахилгаан станцууд газар арлууд бүгдийг хувьчилж, гаднынхан түүний нь өөрийн болгосон. Грекчүүдэд юм үлдсэнгүй гэж бичицгээж байна. Ингэж нэг улсыг задлаж махалж, ашиглаж буталсны дараа харахад тухайн улс дахин хөл дээрээ зогсох боломжгүй болж буй юм, зээл өгөгчдийн хөл доор эгнэгт очиж буй хэрэг. Жаал зээл өгнө, үгүй гэвэл татгалзана “Та нар яаж амьдрах вэ” гэнэ. Дүрвэгсдийн хуаран байгуулна гэсэн ч эсрэг юу ч хэлж чадахгүй нь байна. Мөнхийн боол болон дөнгөлөгдөж байна гэсэн үг...

Англо Саксын 100 илүү жил хийж буй улс төр “Үргэлжийн мөнхийн дайсанг нь олж хооронд нь сөргөлдүүлдэг” аж. Грекийн тухайд Турк. Байнгын хилийн мөргөлдөөн болж байдаг. Хэрэв өөрсдийн замаар явна гэвэл “Бид Туркээс хамгаалахгүй шүү” гэнэ. Дарамтлах арга үй түм. Жижиг орны хувь заяа хэцүү. Украиныг бужигнуулсаар байгаа. Эмх замбараагүй хэдийнээ нүүрлэсэн. Гадныханд юмаа алдсаар буй. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хүү Украйны Газ Концерны шеф болчихсон ойрын түүх байна...

Аливаад нухацтай байж өөр зуураа маш их эв нэгдэлтэй байхыг энэ цаг үе биднээс шаардаж байна. Тэдний хүсээд буй суурь кэйос манай оронд аль хэдийнээ нүүрлээд 20 гаруй жил болж буй ч янз бүрийн хэлбэрийн шинэ шинэ кэйос-т байн байн автах хэрэггүй юм. Бид л хохирно. (Юунд ч хөдөлж ганхахгүй, гаднынхны нүдээр харвал мангар‘ гэмээр ч юм шиг “БОДОЖ БОДОЖ” сууж сууж байж үг үйл хийдэг өвөг дээдсийн ухаанаасаа суралцах хэрэгтэй байгаа юм, бид)
...
Монгол маань Грекийн замаар орж явна уу, түүнээс ч хүнд байдалд байна уу?... Манай шинжээч судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд хүн арддаа энэ бүхнийг үнэн зөвөөр ойлгуулах цаг хэдийнээ болсон, алийн болгон хуурах вэ. Төр засаг маань зээлийн ХҮҮ төлөхийн тулд дахин зээл авч буй. Үүнийг сайн ойлгоогүйгээс дундаж орлоготой хүмүүсээс өгсүүлээд, баян гэгдэх зээлтэй нөхөд ч маш үрэлгэн, цамаан задгай амьдарцгааж байна. Шат шатандаа хээл хахуульд хэт автаж, өнөө маргаашаа хуурсаар хаа хүрэх вэ дээ...Хэдэн жилийн дараа газар нутаггүй шахуу болж өр зээлд хамаг байдгаа тавьж туух нь байна. Үр удмаа зовоох нь байна, эцэг өвгөдийн сүнс аура-г яаж тайвшруулж барах вэ. Бид энэ их нүглээ ер яаж үүрч даацгаах вэ.
.
8. Хойнох үг:
Өдгөө АНУ Хойд Солонгос руу онцгой анхаарч, диктатор дэглэмийг нь түлхэн унагахаар завдаж байна. Хятадууд үүнийг зогсоох тал дээр байрь суурь барьж буй ч чадах эсэх нь эргэлзээтэй. Хойд Солонгосыг Ирак шиг болговол тэндээс маш их дүрвэгч сая саяараа Хятад руу хөдөлнө, түүнийг Хятадууд мэдээж зөвшөөрмөөргүй тул их сандарч байна гэж ярьж байна. Хэрэв Хятад ингээд бужигнаад эхлэх юм бол баахан хятад, солонгос дүрвэгсэд манайхыг чиглэхгүй гэх газаргүй. (Арабын хувьсгалын дараагаар Европ руу дүрвэгсэд цувж буйн адилаар) Биднээс шалтгаалахгүй хэр нь бидэнд асар их хор хохиролтой олон асуудал дэлхийд өрнөсөөр байна...

Ядаж өөрсдөөс шалтгаалах зүйл дээр ухаарч ойлгож, нэгдмэл бодлого, зорилготой хүн бүр эх хэл, соёл эх орноо дээдэлж арвич хямгач баймаар байна. Ямар ч нөхцөл байдалд дийлдэшгүй “дотоод” хүчтэй, алсын хараатай баймаар байна. Эрчүүд нь хурдан төлөвшиж, гэр бүлдээ хайртай үнэнч хөдөлмөрч, эмэгтэйчүүд нь дэмий гангалж гүйлдэхгүй үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, тэднээ эрдэм номд шамдуулах, гэр бүлийнхээ гишүүдийг эрүүл чийрэг байлгах, спорт дугуйланд хичээллүүлэх, хоол хүнсээ эрүүл байлгах тал дээр хатуу анхаарах. Ер нь эр эм, хөгшин залуу, хүүхэд бага гэлтгүй бүгд санаж сэрэх хэрэгтэй байна...Бид хэдүүлээ билээ, энэ гараг дээр...Өрийнхөө дөнгөнөөс салтал бидэнд бусдыг дуурайж тансаглаад байх ямар ч шаардлага алга, нөхцөл ч алга. Үүнд Од хэмээгдэх олны танил нөхөд онцгой анхаарах нь чухал юм. Урлаггүй муухай бай гээгүй шүү, харин аль болох хямд эгэл даруу, цэвэрхэн хувцаслаж олон түмэндээ үлгэрлэх, үндэснийхээ соёл, зан заншил хоол хүнсийг дээдлэн сурталчилж өөрсдөө түүчээ нь, үлгэр дуурайл нь болох хэрэгтэй юм.
...
Хүн төрөлтөн үеийн үед яаж ч хөдөлгөөнд орж савлаж, олон ч улс үндэстэн устаж үгүй болж байсан ч бидний монголчууд тэсэж үлдээд өдий хүрсэн. Тэр бүү хэл дэлхийг захирч, түүхэнд “Монголын эрин үе” гэж хэллэг код‘ бий болгож мөнхжүүлсэн. Энэ бол бидний өвөг дээдсийн саруул ухаан, холч бодлого, зовлон зүдүүр, амь нас цус хөлсөөр бүтсэн түүх...мөн ямар ч түүхийн нугачаанд Монголоороо үлдэж чадсан түүх юм. Тэдний үр удам болох өнөөгийн бидэнд Монголоо алдаж хагас зомбитож, гаднын соёл хийгээд өр гээч “зэрэглээ”-нд дөнгөлөгдөж, тэдний тавьж өгч буй өгөөш болох хий хоосон “тансаглал”-д автаж, хоорондоо эв түнжингүй өрсөлдөж, шуналдаж амин хувиа хичээсээр бусдын боол болж дуусах эрх байхгүй!...

Эх сурвалж:
(1) http://www.voltairenet.org/article187588.html, “The European Union is blind to the military strategy of the United States”
(2) http://www.spiegel.de/…/michel-temer-folgt-in-brasilien-dil…
(3) Daniele Ganser, “Illegale Kriege”, 2017, Orell fuessli Verlag.
(4) Noam Chomsky, “Who Rules the World”, 2016, Henry Holt and Company, LLC New York
(5) https://nuoviso.tv/…/trump-im-gespraech-mit-peter-orzechow…/
(6) Д.Оюун, “Сурахын мөн чанар-ГЕРМАНД”, 2015, Think Tank буюу Нөлөөлөх “аппарат” нийгэм улс төрд.
(7) “Сурахын мөн чанар-ГЕРМАНД”, 2015, Лоббизмын тухайд.
(8) https://nuoviso.tv/…/trump-im-gespraech-mit-peter-orzechow…/
(9) https://de.wikipedia.org/wiki/Leo_Strauss
(10) http://www.spiegel.de/spiegel/print/d-28102441.html
(11) S.Hersch, Nestor: Нью Иорк Таймс: https://de.wikipedia.org/wiki/Leo_Strauss
(12) “Цөмийн хог хаягдал ба Монголын МАРГААШ!” нийтлэл...2016.6.15-ны фэйсбүүк пост-оос уншина уу.

.
Дорждамдингийн Оюун,
Карлсрүэ, Germany
2017.6.15

DMNN

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419