Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүснэ. Харин баячуудын хүүхдүүд хэт үрэлгэн, зовлон үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй нэгэн болж төлөвших хандлагатай байдаг. Гэхдээ ухаалаг баячууд ирээдүйд тохиох тус аюулаас сэргийлж хүүхдүүдээ багаас нь тогтсон хэдэн аргаар хүмүүжүүлдэг аж. Ингээд та бүхэндээ нийгэмд хэзээ ч үл ганхах байр суурьтай, хөрөнгө чинээтэй хүмүүс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг болохыг танилцуулъя.

1.Авьяасыг нь нээн илрүүлэх
Хүн бүрд нуугдсан ямар нэгэн авьяас гэж байдаг. Гэхдээ түүнийг нь нээн илрүүлж, чигийг нь зааж өгөх хамгийн чухал билээ. Өөрт нуугдан байгаа тэрхүү авьяасаа мэдэлгүй, мэдсэн ч нээж амжилгүй явсаар амьдралаа уйтгартай өнгөрүүлэх хүмүүс тун олон байдаг нь харамсалтай. Түүнийг нь арчин тордож, улам хөгжүүлж өгөх үүрэгтэй хүмүүс бол эцэг эхчүүд. Харин баячууд энэхүү эрсдэлээс сэргийлж, хүүхдээ ямар авьяастай болохыг эртнээс судалж, хөгжүүлэхэд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг.

2.Хичээл, сургуульд нь хэт анхаардаггүй
Баян эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд хэт их анхаарлаа хандуулж, байнга хянаж байхаас сэргийлдэг байна. Ингэснээр хүүхдэд өөрийн орон зай гэж үгүй болно хэмээн дүгнэдэг аж. Харин заавал мэдвэл зохих зүйлсийг ярилцаж, өөрт нь хэр итгэдэг, найдаж явдаг болохоо үргэлж ойлгуулдаг байна.

3.Зуны сургалтад хамруулдаггүй
Хүн бүрийн амьдралын хамгийн жаргалтай, гэгээлэг мөч бол хүүхэд нас байдаг. Тиймээс тэд хүүхэд л юм чинь тоглож, наадах, аялж, зугаалан цагийг хөгжилтэй өнгөрөөж байж гэмээн сүүлд харамсах зүйлгүй "том хүн" болох болно. Иймд баячуул хүүхдээ зуны улиралд амраахыг илүүд үзэн, ямар нэгэн сургалт зэрэгт хамруулж толгойг нь өвтгөдөггүй.

4.Гэрийн даалгаврыг үргэлж анхаараад байдаггүй
Энэ нь тэдэнд хэр их итгэдэг болохоо илтгэж буй хэлбэр. Багаасаа биеэ даасан нэгэн болгож төлөвшүүлж, хэн нэгнээс хараат бус байлгахыг зорьдог гэнэ. Эцэг эхчүүд нь ч мөн өөрсдөө тэр их хөрөнгийг бүтээхдээ хэн нэгнээс хамааралгүй байж, шуурга сөрсөөр ирсэн тул үр хүүхдээ ч мөн адил байгаасай гэж хүсдэг байна.

5."Аз" гэдэг зүйл бэлэн байдаггүйг ойлгуулах
Азанд итгэж найдан суух хүн бол хамгийн арчаагүй үйлдэл хэмээн тодорхойлдог. Иймд хүүхдүүдээ азанд итгэдэг биш азаа өөрсдөө бүтээдэг болгохыг хүсдэг байна. Ингэхийн тулд тэдэнд мэдрэмж, ухаан болоод эрсдэлээс үл эмээх чадвар хэрэгтэй аж. Та ч гэсэн хүүхдээ багаас нь ийн төлөвшүүлж, чадварлаг нэгэн болгох суурийг нь тавьж өгөх хэрэгтэй.

6.Эртнээс бизнест хөл тавиулах
Тэд бяцхан, жаахан гэж гололгүй хүүхдүүддээ багаас нь л бизнесийн ухаанд маш энгийн аргаар сургадаг байна. Харин өсвөр насанд хүрмэгц нь ямар нэгэн бизнес хийлгэж, өөрөөр нь мөнгө олуулахыг зорьдог аж. Жишээлбэл нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхам (David Beckham) өөрийн том хүүг дөнгөж 14 нас хүрмэгц нь л цагийн ажил хийлгүүлж, мөнгөний үнэ цэнийг таниулж байсан гэдэг.

7.Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх
Мөнгөтэй зөв харьцах аргыг аль болох багаас нь төлөвшүүлэхийн тулд тэдний насыг үл харгалзан мөнгө хадгалах хичнээн чухлыг ойлгуулахыг зорьдог. Үүнийгээ тэд том болсон хойноо өөрийн эхлүүлэх бизнес, сурахыг хүссэн зүйлс зэрэгтээ зарцуулах бөгөөд энэ нь ирээдүйдээ бодит хөрөнгө оруулалт хийж буй хэрэг гэдгийг яваа яваандаа үг, үйлдлээрээ сургадаг гэнэ.

8.Нийгэмд хөлөө олох
Бусадтай харилцах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй хүүхдүүд маш элбэг байдаг. Тэдний энэ байдал нь ирээдүйд өөртөө итгэлгүй, бүрэг нэгэн болгох аюултай байдаг юм. Харин баян эцэг эхчүүд хүүхдээ дээрх байдалд хүргэхгүйн тулд багаас нь нийгмийн амьдралд идэвхтэй байлгаж, бусадтай чөлөөтэй харьцаж, өөрийн бодлыг илэрхийлж байх тухай ний нуугүй ярилцдаг аж.

9.Алдахаас эмээхгүй байх
Алдаж байж л амжилтад хүрнэ гэдгийг, амжилтад хүрэх зам хэзээ ч толигор сайхан байдаггүйг үр хүүхдэдээ багаас нь маш сайн ойлгуулдаг байна. Тэднийг эрсдэл гаргахаас эмээлгүй шууд өөрийн зорьсондоо хүрэхээр тууштай тэмцэгч нэгэн болгож хүмүүжүүлдэг юм.

10.Хүчирхэг байдал
Өдгөө баян чинээлэг, амжилтад хүрсэн хүмүүс энэхүү өндөрлөгт гарах гэж мэдээж нөр их хөдөлмөр, цаг заваа зарцуулсан нь ойлгомжтой. Тэдэнд хүнд бэрх үе ихээр тулгарч байсан ч зориг тэвчээр, тууштай зан чанараараа ялан дийлсэн аж. Тиймдээ ч үрсээ ирээдүйд ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон ч хүчирхэг байхыг багаас нь зааж, төлөвшүүлдэг байна.

DMNN

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419