Аварга Э.Оюунболд Хэнтий аймгийн "Оны шилдэг амжилт"-ын эзнээр тодорчээ
Хэнтий аймгийн 2019 оны шилдгүүдийг тодруулах "Хаан шонхор-2019" шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр "2019 оны шилдэг амжилт"-ын эзнээр Улсын аварга Э.Оюунболд шалгарчээ.
Арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын улстөрчид оролцсон байна.
Сануулбал, энэ жилийн наадамд оролцсон бөхчүүдээс (түүний дотор Э.Оюунболд) допингийн төрлийн бодис илэрсэн тул Баяр наадмын зохион байгуулах комиссоос "Цол тэмдэгийг нь хураах, 2 жилийн хугацаанд барилдах эрхийг нь хасах” зэрэг шийдвэр гаргахыг Ерөнхийлөгчид уламжлаад буй билээ.
unuudur.mn