"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

"Аав ажилдаа явсан”.  Жаал хүүг ингэж хэлэх бүр айл саахалт байдаг бидний элэг эмтэрч, уушиг урагдах шахна. Yрээ гэх хэн бүхний зүрхний угт зүү адил шивж, бэтэг мэт битүү зовиур шаналгаад автуулдаг жаал хүүгийн энэ үг хөөрхий муу ээжид нь бүр хэцүү байдаг байхдаа гэсэн бодол төрөх тутам Дэжидмааг давхар хайрлан өрөвдөнө.

Бид энэ нэгэн зовлонт амьдралын түүхийг анхнаас нь сайн мэдэх юм. Түүх ч гэж дээ, ердөө хоёрхон жилийн явдал бөгөөд хүүг гурван настай байх үеэс эдүгээ тав хүртэлх үйл явдал.

Тэр жилийн намрын дунд сарын шинийн наймны билэгт сайн өдөр Төмбөөгийн сэвлэг даахийг үргээхэд бид зочноор оролцож билээ. Товлосон өдрийн яг морин цагт ус ёслол эхлэх ёстой, түүнийг хойшлуулах аргагүй байж. Тэгээд ч амжвал урьд өдөр нь, эс амжвал наймны өглөө заавал ирнэ. Хүүдээ том бэлэг авчирна гээд жигтэйхэн баяр хөөртэй одсон аавыг нь удахгүй ороод ирэх юм гэж итгэцгээж байсан болохоор найрыг цагт нь эхлүүлжээ.

Тийнхүү даахь үргээх ёслол монгол заншлаар болж, байдгаараа гоёсон Төмбөө хүүг цугларсан хүн бүр тавагтай идээ мэт гар дамжуулан, бариулд нь хадаг уясан хайчаар түүний сэвлэгнээс нэг нэг туг үс хярган авч “Том сайхан эр болоорой” гэж ерөөн авчирсан бэлгээ өгсөөр байлаа. Хүүг ямархан баяртай байсныг зүйрлэх аргагүй. Гэлээ ч үүд рүү байн байн харах нь аавыгаа л ороод ирнэ гэж горьдсон, итгэсэн байдал ил байсан. Түүнийг мэдэрсэн бид:

- Аав чинь одоохон хүрээд ирнэ дээ, хүү минь гэцгээж байж билээ. Төмбөөгийн даахийг дух санчигнаас нь дагз хүртэл байчилсаар хэдэн туг үс үлдэхэд ёс ёмбо мэдэх настан буурал:

- Таминь ээ! Аавд нь хувь үлдээнэ шүү дээ гэв. Ингэж хүүгийн дагзан дээр бяцхан үс үлдсэн бөгөөд тэр бол аавынх нь хувь байсан юм. Заавал оролцох ёстой ойр дотны хүнд сэвлэг даахинаас хувь үлдээдэг монгол ёс байдаг л даа.

Хүү найр өндөрлөж зочид таран тартал,

- Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Хэзээ ирэх юм бэ гэж шалгаасаар байлаа. Бид яахав дор бүрнээ л “Аав нь ирнэ дээ, ирнэ. Аав нь ажилдаа явсан” гэцгээж байлаа. Харамсалтай нь хүүгийн аав ирсэнгүй. Өдгөө болтол ирсэнгүй. Хүүгээс нуух золгүй тохиол, хэзээ ч эргэж ирэхгүй эмгэнэлт явдал түүнд тохиожээ.

- Аав яасан юм бэ?
- Аав нь ажилдаа явсан! Хүү энэ үгийг сайтар тогтоож авчээ. Аавыг нь огт дурсаагүй байхад ч, өөр юм ярьж байхад ч, өхөөрдөж толгойг нь илсэн ч “Аав ажилдаа явсан” гэх гурван үгийг л хэлдэг болжээ. Манай хадам хөдөөнөөс ирээд хүүгийн дагзанд байгаа хэдэн урт үсийг имрэн, толгойг нь илтэл:

- Аав ажилдаа явсан гэж билээ. Өнгөрсөн зун нэг төрхгүй банди Төмбөөгийн мөнөөх туг үснээс чангаан:

- Энэ чинь юу юм бэ? Ямар моод гээч вэ гэсэнд аанай бас:

- Аав ажилдаа явсан хэмээж. Би нэг удаа хүүг өрөөсөн шаахайдаа баахан чулуу овоолоод ачаатай машин болгон элсэн дээр тод мөр гарган “Дүүд-Дүүд” дуугаран тоглож суухтай тааралдав. Аавыгаа л машин дүүрэн ачаатай ирж яваагаар төсөөлж байх бололтой.

- Хүү юу хийж сууна даа?

- Аав ажилдаа явсан.

Ухархай руу нэг гашуун юм урсаад ирэх шиг боллоо. Уг нь би Дэжидмаатай уулзаж, сэтгэлийн нь зовиурыг нимгэлэх яриа өдөөдөг юм билүү гэж бодоод гэрээр нь орох гэж явсан юм.

- Ээж чинь гэртээ байгаа юу?

- Аав ажилдаан явсан!

“Чааваас даа” гэж би өөртөө үглээд хүүгээс салж явлаа.

Хүү эдүгээ таван насны ойдоо хүрчээ. Yзвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөнөөх туг үс бараг хоёр төө илүү ургаж сэвлэг даахинаас үлдээсэн энэ үсийг хүү “Аавын хувь” гэж итгэдэг, ааваас нь өөр хүн хайчилж авах учиргүй гэдгийг мэддэг, ээж нь ч хяргаад хаячихаж чадаагүй юмсанж.

Чингэтэл “Аавын хувь” өдөр сараар урган уртассаар, сургуульд орох цагт хэдий хэр болохыг хэлэх аргагүй. Ер нь яалтай юм дээ?

Ажлаас буусан хүмүүс орой автобусаар ирэх бүр хүү хүүхдүүдтэй хамт тосч гүйнэ. Ганцаараа л нөгөө хэдэн годгор үсээ модгонуулсаар урамгүйхэн гэр рүүгээ гэлдэрнэ. Өрөвдөлтэй!

-А ав чинь ажилдаа яваагүй. Бурхны оронд бүр мөсөн явчихсан. Хэзээ ч ирэхгүй гэж хэлэх зүрх надад л лав алга. Хэн нэгэн зоригтой хүн, ээжтэй нь ярьж тохироод ингэж хэлдэг болов уу гэж горьдоно. Дэжидмаа бүсгүй, Төмбөө хүү хоёрын амьдрал, дотоод сэтгэлийг мэддэг нэг залуу бий нь бий, тэр чухам яадаг бол доо?!

Зохиолч С. Надмид

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419