Хонконгийн тэмцэгчдийг "ангуучилдаг" сэдэвтэй видео тоглоом Хятадад эрэлттэй байна
Лхагва гаригт Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд Хонконгийн ардчиллыг дэмжигч жагсагчдыг ангуучилдаг сэдэвтэй "Урвагчдыг устга" нэртэй видео тоглоомын сурталчилж эхэлсэн бөгөөд худалдаанд гарснаас хэдхэн цагийн дотор олон мянган удаа татагдсан байна.
Тус тоглоомыг тоглож буй хүмүүс цагдаагийн дүрд тоглох бөгөөд жагсаал хийж буй хүмүүсийг барьж оноо цуглуулдаг аж. Мөн Тоглоом дотор байгаа Америкийн далбаатай хүмүүсийг барих юм бол нэмэлт оноо авдаг юм байна.
Тус тоглоомыг бүтээсэн Ян Циан хэмээх эр "орчин үеийн урвагчдын үнэн төрхийг илчлэхийг би хүссэн" гэж мэдэгджээ.
Хонконгт болж байгаа бослогыг анархистуудаас үүдэлтэй гэж үзэж буй Бээжингийн эрх баригч нар үзэл суртлын ажиллагааг ийм байдлаар явуулах болсон нь гайхмаар зүйл биш юм. Тэд төрийн өмчит бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан жагсагч нарын талаар батлагдаагүй мэдээлэл тараах болсон бөгөөд Хонконгийн иргэдийн талд орсон гадаадын иргэдийг хүртэл шийтгэх болжээ.