Өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид цахим луйвар үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулсан билээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий таван зочид буудлаас саатуулсан эдгээр иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан юм. Тэгвэл шалгалтаар хурааж авсан эд мөрийн баримтыг холбогдох байгууллагын тусгай хамгаалалтад хадгалж байгаа аж. Тодруулбал, нотлох баримтаар хураагдсан эд зүйлд үзлэг хийсний дараа дахин хэрэглээгүй байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн болон бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлж, улмаар цахим мөрийтэй тоглоом тоглодог байс ан нь нотлогдсон дээрх иргэдийг БНХАУ руу албадан гаргасны дараа хятадын хууль хүчний байгууллагаас Нанжин хотод хорьж шалгаж байгаа юм.