35 жилийн дараа анх удаа "Cosmopolitan" сэтгүүлийн нүүрийг эрэгтэй хүн чимжээ
Их Британийн "Cosmopolitan" сэтгүүл 35 жилийн дараа анх удаа нэг эрэгтэй хүнээр нүүрээ чимжээ. Тус сэтгүүлийн нүүрэнд гарсан хүн бол Америкийн үсчин, телевизийн хөтлөгч Жонатан Ван Несс юм.
Зурган дээр тэрбээр өтгөн сахал, урт үс,тоорын өнгөтэй даашинз, өндөр оймс, пүүз өмсөж гарсан байна.
Их Британийн "Cosmopolitan" ерөнхий редактор Клэр Ходжсон тэмдэглэснээр "Жонатаныг бид олон янзын үзэгчдийг татдаг, инээдтэй, өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй, зоригтой нэгэн учраас сонгосон юм. Мөн тэрээр энэ хүн өөрийгөө байгаагаар нь бүрэн хүлээн зөвшөөрч чадсан нэгэн учраас бусдад гайхалтай үлгэр жишээ үзүүлж чадна" гэж хэлсэн байна.
Хамгийн сүүлд 1984 онд тус сэтгүүлийн нүүрэн дээр гарсан эрэгтэй нь дуучин Бой Жорж байсан юм.