Эдвард Сноуден: Хэрэв би Америк руу буцаж очсон бол шоронд үхнэ
"The Right Livelihood Awards" буюу "Зөв амьдралын шагнал" гардуулах ёслол өнгөрсөн лхагва гаригт Шведийн Стокгольм хот дахь түүхэн Киркус Аренад болж өнгөрлөө. Лхагва гаригт зохион байгууллаа. Энэ жил тус шагналыг "хүний эрхэд аймшиггүйгээр халдсан засгийн газрынхаа үнэнийг илчэлсний" төлөө Эдвард Сноуденд өгчээ. Эдвард Сноуден нь Пентагоны харъяa тагнуулын компанийн экс ажилтан бөгөөд 2007 оноос хойш АНУ-ын тусгай алба иргэдийн утасны яриа, м-мэйл, нийгмийн сүлжээний сайтуудыг тагнах ажиллагаа явуулдаг тухай нууц мэдээллийг дэлгэж, дэлхий даяар шуугиан тарьсан нэгэн юм. Түүнчлэн АНУ-ын аюулгүй байдлын нууц агентлаг "NSA" нь Вашингтон болон Нью-Йоркод байрлах Европын холбооны төлөөлөгчийн газруудыг танддаг тухай мэдээллийг ч задруулсан билээ.
Эл шагнал олон улсад нэр хүндтэй ч Нобелийн шагнал шиг хүн болгон мэддэг зүйл биш болохоор тайлбарлах хэрэгтэй.
“Right Livelihood Award” буюу “Зөв амьдралын төлөө” нэртэй олон улсын шагналыг 1980 онд Шведийн сэтгүүлч, марк цуглуулагч Якоб Фон Укскуль бий болгосон юм. Тэрээр гол төлөв дэлхийн шинжлэх ухаан, улс төр ба эдийн засагт эргэлт гаргах хэмжээнд судалгаа, бүтээл явуулсан хүнд Нобелийн шагнал гардуулж байгаа нь дэндүү өрөөсгөл гэж үзсэн байна.
Тус шагналыг авсныхаа дараа Эдвард Сноуден: Надад энэхүү нэр хүндтэй шагналыг өгч байгаад гүнээ талархлаа. Женевт ажиллаж байхдаа олж мэдсэн манай засгийн газрын ажиллагаа болоод түүний дэлхийд нөлөөлж байгаа байдал нь намайг үнэхээр сэтгэл гутралд оруулсан. Тиймээс би үүний нэг хэсэг байхаас татгалзсан юм. Би хэзээ ч Орост амьдрах тухай бодож байгаагүй. Би Оросоор дамжиж Латин Америкт хүрэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч АНУ-ын засгийн газар намайг Орост гацаах арга хэмжээ авсан юм. Хэрэв би Америк руу буцаж очсон бол шоронд үхнэ." гэж хэлсэн байна.